Холбооны Их Хурлаас сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд /2017-2020/

2017 оны 04 сарын 01 276 удаа нээгдсэн

Сонгуульт ажил

Овог, нэр

Хаана, юу хийдэг

1

Тэргүүн

Х.Батсүрэн

УДШүүх шүүгч

2

гишүүн

Ц.Ичинхорлоо

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

3

гишүүн

Д.Мөнхөө

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

4

гишүүн

Д.Мягмаржав

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

5

гишүүн

С.Ганчимэг

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

6

гишүүн

Л.Дарьсүрэн

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

7

гишүүн

Ц.Мөнхтулга

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

8

гишүүн

Т.Цэцэгмаа

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

9

гишүүн

Ч.Цэнд

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2015 оны 01 сарын 28 2724 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Дээд Шүүх дээр хуралдлаа.

Хуралдаанаар холбооны 2014 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд Удирдах зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажил, төлөвлөгөөний биелэлтийн талаар ярилцан, санал, шүүмжлэл хэлж,  2015 оны үйл ажиллагаанд баримтлах үндсэн чиглэл, анхаарах зүйлсийн талаар хэлэлцлээ. Мөн гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн холбооны 2014 оны татвар, санхүүгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Удирдах зөвлөлөөс шүүгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль тогтоомжид судалгаа хийх, гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан, 2015 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлсон байна.

Шүүгчдийн холбоо 2015 онд “шүүгчийн эрх ашгийг хамгаалах” чиглэлээр үйл ажиллагаага эрчимжүүлнэ.

2014 оны 12 сарын 22 2700 удаа нээгдсэн

2014 оны 12 дугаар сарын 19 –ны өдөр Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл Тэргүүн Х.Батсүрэн, гишүүд С.Амардэлгэр, Д.Мөнхтуул, Г.Есөн-Эрдэнэ, Б.Цолмонбаатар, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдав.

Уг хурлаар холбооны 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, холбооны “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэж гарахад болон болсонтой холбогдуулан гишүүдэд хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулах, 2014 оны гадаад харилцааны ажлын тайланг сонсож, Удирдах зөвлөлийн гишүүдийн хариуцсан чиглэлүүдээр ажлаа эрчимжүүлэх, хариуцсан асуудлаар цагын үеийн асуудлаар мэдрэмжтэй шуурхай ажиллах, шаардлагатай бол зарим хариуцсан чиглэлд өөрчлөлт оруулж ажиллах, салбар хороодын үйл ажиллагааг идэвхижүүлж 2014 оны ажлыг нь үнэлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

 

Мөн 2015 оны ажлын төлөвөлгөөг ярилцаж, цаг үеийн тулгамдсан асуудал болох “шүүгчийн эрх зүйн байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хуульчдын холбоотой хамтран тодорхой ажил зохион байгуулах, Олон улсын шүүгчдийн холбооны Ази, номхон далай, хойд Америкын бсийн орнуудын 2015 оны уулзалтыг Монголд зохион байгуулах зэрэг томоохн ажлуудыг төлөвлөв.

Эрхэм гишүүд та бүхэн холбооны үйл ажиллагаанд тусгуулах болон санал шүүмжлэлээ contact@judge.mn хаягаар ирүүлж, өөр өөсдийн салбар хороодын үйл ажиллагааны тайлан, ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцэхэд идэвхитэй оролцоно уу.

 

Холбооны Удирдах зөвлөл

 

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тойм

2014 оны 03 сарын 03 3587 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн

2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тойм

 

          Хуралдаанд холбооны тэргүүн Б.Батцэрэн, удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаатар, Д.Оюунбат, Т.Энхтуяа, Г.Тэгшсуурь, Ц.Цогт, С.Цэрэндулам, гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн, нягтлан бодогч Б.Хишигсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганбаатар нар оролцов.

          Тус хурлаар Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, цаг үеийн болон цаашид хэрэгжүүлэх бодлогын асуудлаар санал солилцож, холбогдох шийдвэрийг гаргасан болно.

 

          1.Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2014 оны 2 сард дуусгавар болж байгаатай холбогдуулан сонгууль зохион байгуулах ажлын хэсэгт /Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, шүүгч Д.Оюунбат, Д.Батбаатар, Ө.Уянга, С.Мөнхжаргал, Г.Даваадорж/ цаашид хэрэгжүүлэх ажлын талаар дараахь чиглэл өгөв. Үүнд:

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: