МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2014 оны 02 сарын 26 1413 удаа нээгдсэн

Д/д

Хийж гүйцэтгэх ажил

Хугацаа

Хэн хариуцах

1.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар:

-       2013 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэх

-       2014 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, гишүүдэд мэдээлэх

-       Цаг үеийн бусад асуудал

2014 оны 1-р сард

Б.Батцэрэн

М.Дамирансүрэн

2

Салбар хороодын 2014 оны ажлын төлөвлөгөөг холбооны цахим хуудсанд байршуулах

Жилдээ

Б.Батцэрэн

Ц.Цогт

 

3

Шүүгчдийн холбооны Их хурлыг 2014 оны 1 дүгээр улиралд хуралдуулж, холбооны дүрмийг шинэчлэн батлах, Удирдах зөвлөл, Тэргүүнийг сонгох ажиллагааг зохион байгуулах

2014 оны 1-р улиралд 

Удирдах зөвлөл

4

Шүүхийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтэй холбогдуулж салбар хороодыг шинээр зохион байгуулах

2014 оны 1-р сард 

Удирдах зөвлөл

       
       
       

5

Салбар хороодын үйл  ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах

2014 оны 1-р сард

Удирдах зөвлөл

6

10 сард Бразил Улсад зохион байгуулагдах Олон улсын шүүгчдийн холбооны ээлжит уулзалт болон 6 сард Канад Улсад болох бүсийн уулзалтад төлөөлөл оролцуулах

2014 оны 6-10 –р сар

Холбооны тэргүүн, Удирдах зөвлөл

7

Турк улсын шүүгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх

жилдээ

Б.Батцэрэн

Ц.Цогт

8

Холбооны үйл ажиллагаанд хяналтын зөвлөл дүгнэлт гаргаж, нийт гишүүдэд танилцуулах

2014.02.25

Хяналтын зөвлөл

9

2013 оны ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн салбар хороо шалгаруулж, урамшуулах

2014.02.25

Б.Батбаатар

Удирдах зөвлөл

10

ОУ-ын шүүгчдийн холбоонд судалгааны тайланг хүргүүлэх

 2014 оны 6 сард багтаан

Б.Батцэрэн, Б.Ундрах

11

Холбооны нэрэмжит шагнал, дурсгалын зүйлийн загварыг  өөрчлөн батлуулах

2014 оны 6 сард 

Г.Тэгшсуурь

 

12

Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбогдсон гомдол, хүсэлтэд Монгол шүүгчдийн холбооноос байр сууриа илэрхийлж, зохих арга хэмжээ авч ажиллах

Жилдээ

Б.Батцэрэн

Удирдах зөвлөл

 

14

Холбооны www.judge.mn цахим хуудсын ашиглалтыг сайжруулах, цахим хуудсаар дамжуулан шаардлагатай мэдээллийг хүргүүлэх

Жилдээ

Б.Батцэрэн

Ц.Цогт

Б.Батбаатар

15

Шүүгч-гишүүдийн татварыг хагас, бүтэн жилээр хурааж, зарцуулалтын /санхүүгийн тэнцлийн/ тайланг гаргаж, Чингэлтэй дүүргийн татварын албанд төлөх

2014.02.15-ны дотор

М.Дамирансүрэн

Б.Хишигсүрэн

16

“Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийг ШЕЗ-тэй хамтран гаргах

Жилдээ

Б.Батцэрэн

Д.Дамдин-Од

17

 Гишүүдийг сувилалд амраах асуудлыг ШЕЗ-тэй хамтран хэрэгжүүлэх

1-р улиралд

Удирдах зөвлөл

М.Дамирансүрэн

18

Шүүгчдийн холбооны гишүүдийг сувилалд амруулах, тусламж үзүүлэх, сэтгүүл хэвлүүлэх зэрэг холбооны үйл ажиллагаанд гарах зардлыг Холбооны тэргүүний захирамжийн дагуу зохион байгуулж гүйцэтгэх

Жилдээ

М.Дамирансүрэн

Б.Хишигсүрэн

19

2014 онд хийсэн ажлын тайлан гаргаж, нийт гишүүдэд мэдээлэх

2014.11.25

 

Удирдах зөвлөл

       





 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: