Монголын Шүүгчдийн Холбооны 2016 оны үйл ажиллагаа төлөвлөгөө

2016 оны 04 сарын 20 1144 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн Холбооны 2016 оны үйл ажиллагаа төлөвлөгөө

Шүүгчийн хараат бус байдлыг хангах, гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор шүүгчийн ёс зүйн асуудалтай холбогдуулан бусад улсын ижил төрлийн үйл ажиллагаа бүхий байгууллагын туршлагыг хуваалцах, харьцуулсан судалгаа хийх, шүүгч-гишүүдийг мэдээллээр хангах, ёс зүйн маргаанд шүүгчийн эрх ашгийг хамгаалж оролцох таатай нөхцлийг бүрдүүлэхэд  чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх.

Салбар хороодын үйл ажиллагааг идэвхижүүлэх, дэмжих зорилгоор хороод бүрт 100,000-300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлж зарцуулалтад хяналт тавьж ажиллах. 

2016 онд Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын дээд шүүх байгуулагдсаны  90 жилийн ойг тохиолдуулан ойн арга хэмжээг зохион байгуулж буй байгууллагатай хамтран ажиллах.  

Шүүгч-гишүүдийн бүртгэлийг шилжилт хөдөлгөөн бүрт тогтмол хөтөлж, гишүүдийн татвар хураалт, зарцуулалтад хяналт тавьж ажиллах.

“Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн нийтлэлийн чанарыг сайжруулах, улирал бүр гаргах, гишүүддээ шуурхай хүргэх, www.judge.mn цахим хуудасны ашиглалтыг сайжруулахад анхаарч ажиллах.

Төлөвлөсөн ажлаа хангалттай сайн биелүүлсэн  тэргүүний Салбар хороо,  манлайлж ажилласан шүүгч-гишүүнийг шалгаруулах, ажлын арга барилгыг бусдад сурталчилах ажлыг идвэхитэй зохион байгуулан ажиллах болно.   

Олон Улсын Шүүгчдийн Холбоо болоод бусад улсын ижил төрлийн үйл ажиллагаа бүхий байгууллагатай хамтран ажиллах цар хүрээг өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхижүүлэх.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: