Олон улсын шүүгчдийн холбооны Тогтоол: “Шүүхийн ерөнхий зөвлөл”-ийн талаар

2016 оны 05 сарын 12 4348 удаа нээгдсэн

2013 оны 10 дугаар сарын 5 –наас 10 –ны өдөр Ялта (Укриан) –д болсон Олон улсын шүүгчдийн холбоо “Шүүхийн ерөнхий зөвлөл”-ийн талаар хуралдаан хийсний дараа, Төв зөвлөлөөс дараахь Тогтоолыг батлав.

ТОГТООЛ

Шүүх зөвхөн шүүн таслах ажиллагаа эрхлэх ёстой гэдэг зарчимд үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн байдлыг хөгжүүлэх, эрх хэмжээг өргөжүүлэхийг ДЭМЖИЖ:

Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн системыг үр нөлөөтэй ажиллуулахад чухал үүрэгтэйг ОНЦЛОЖ:

Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх болон төрийн бусад эрх мэдлийн хооронд уялдуулагч /зааглагч/ -ийн үүрэг гүйцэтгэдгийг САНУУЛАХын зэрэгцээ:

Энэ байгууллага нь шүүгч болон шүүхийг гадны болон дотоодын зүй бус нөлөөлөлөөс хамгаалах үндсэн үүрэгтэй болохоос өөрөө ямар нэгэн байдлаар шүүхэд нөлөөлөх, дарамт учруулах хэрэгслэл болох ёсгүйг ЦОХОН ТЭМДЭГЛЭЖ:

Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө хараат бусаар ажиллахад шаардагдах нөхцөлөөр бүрэн хангагдсан байхын сацуу, шат шатны шүүх дундаас төлөөлөл болж сонгогдсон, дийлэнх олонхи нь шүүгч нараас бүрдсэн байгууллага байх нь чухал гэдгийг ОНЦЛОХын хажуугаар:

Энэ байгууллага нь бүхий л талаараа улс төрөөс ангид байх, ялангуяа түүний гишүүдийг бүрдүүлэх болон явуулах ажиллагааныхаа хувьд улс төржсөн байж болохгүйг ТЭМДЭГЛЭЖ:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ил тод байдал, тодруулбал нэр дэвшигчийг сонгон шалгаруулах процессын ил тод байдлыг хангах болон өөрийн үйл ажиллагааны талаар олон нийтэд тогтмол мэдээллэж байхыг дэмжих нь чухлыг ОНЦЛОЖ:

Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийнх нь үйл ажиллагааг зохицуулсан бөгөөд хүчин төгөлдөр байгаа журам болон процедурыг ягштал мөрдөх ёстойг ДУРЬДАЖ:

Европын холбооны Сайд нарын зөвлөлийн CM/REC/(2010)12 дугаар Зөвлөмж болон Европын шүүгчдийн Зөвлөлдөх зөвлөл (CCJE) –ийн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн” талаарх №10 (2007) дугаар Дүгнэлт дэх стандартуудыг ҮНДЭСЛЭЛ болгон

Бүх дэлхийн улсуудын Төр засагт хандан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан байдал, үйл ажиллагааных нь үр нөлөөтэй шинжийг баталгаажуулсан олон улсын зарчмуудыг хүндэтгэхийг ЗААЛДАН МЭДҮҮЛЖ байна.

Англи хэлнээс орчуулсан Ц.Цогт



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: