ШЕЗ-ийн нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлаар хэлэлцүүлэг явуулах хүсэлт ирүүлжээ

2014 оны 01 сарын 07 4750 удаа нээгдсэн

“Монголын шүүгчдийн холбоо” ТББ-ын гишүүн Л.Ганзориг, Ц.Батхүү, Л.Гэрэлмаа, Б.Отгонтуяа, С.Аюушжав, Ж.Наранбаяр, Ц.Өрнөндэлгэр, Б.Дима, Т.Энхмаа, Ч.Мөнгөнцэцэг, Р.Булган, Ц.Жамбалсүрэн, Д.Алтаннавч, С.Оюунчимэг, А.Отгонцэцэг нараас  2013 оны 12 дугаар сарын 30 –ны өдөр Удирдах зөвлөлд ирүүлсэн хүсэлтэд:

Шүүхийн захиргааны тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрвөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн шүүгчдийн 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хамтарсан зөвөлгөөнөөс давж заалдах шатны шүүхээс Д.Дамдин-Од, анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэчимэг нарыг шүухийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгосон.

Дээрх гишүүд нь Шүүхиин захиргааны тухаи хуулийн 5, 9 дүгээр зүйлд зааснаар шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй билээ. Гэтэл Шүүхиин ерөнхий зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдриин хуралдаанаараа шүүгч бидиий эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргалаа.

ШЕЗ-өөс шүүгч биднии эрх ашгийг хамгаалах чиг үүргээ биелүүлэхгүй, ямар үндэслэл, шалтгаанаар томилогдоогүй болон өөр шүүхэд шилжүүлэх ажиллуулах болсон тухай тодорхой хариу, шийдвэрийг одоог хүртэл өгөөгүй байна.

Энэ талаар ШЕЗ болон гишүүнд хандахад тодорхой тайлбар өгөөгүй, уулзахаас зайлсхийж, эрх, ашиг зөрчигдсөн талаарх шийдвэрийг нууцалсан, Ерөнхийлөгчээс шүүгчийг томилох тухай зарлиг гараагүй нь Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хийгдэж буй ажиллагаа биш бөгөөд энэ нь Ерөнхиилөгчиин бүрэн эрхийн асуудал хэмээн тайлбарлаж, шүүгч бид нарын эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргээсээ ухарсан, шүүх татан буулгах, өөрчлөн зохион байгуулах ажиллагааны нэрийн дор шүүгчийн өөрийнх нь санал зөвшөөрлийг авахгүйгээр өөр шүүхэд шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхиилөгчид өргөн мэдүүлсэн зэрэг үйлдэл нь Ж.Эрдэнэчимзг, Н.Дамдин-Од нарыг хуулиар хүлээсэн үүрэгээ биелүүлэхгүй байгаа гэж үзэж байгаа бөгеөд цаашид Монголын шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шүүхиин бие даасан баидал, шүүгчиин хараат бус байдлыг ханган ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй, Монголын олон арван шүүгчдийн хуулиар хамгаалагдсан хараат бус байдал, эрх, ашиг сонирхол хөндөгдех үйл ажиллагаа явуулж болохуйц нөхцөл байдал үүсээд байна.

Иймд дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

Шүүгчдиин холбооны дүрмиин 3.1.1-д заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээс Ж.Эрдэнэчимэг, Д.Дамдин-Од нарыг эгүүлэн татах асуудлыг Монголын Шүүгчдийн холбоогоор хэлэлцүүлэн шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: