Шүүгчийн ёс зүйн дүрэм шинэчлэгдэн батлагдлаа

2014 оны 02 сарын 28 4670 удаа нээгдсэн

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталлаа. Уг ёс зүйн дүрмийг нийт шүүгчдээр хэлэлцүүлж, хуульчдийн өөрөө удирдах ёсны болон холбогдох бусад байгууллагуудаас саналыг авсны эцэст Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны нийт гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэсэн юм.

Санал хураалтад оролцсон шүүгчдийн 97,3 хувь нь шинэ ёс зүйн дүрмийг дэмжсэн болохыг Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 28 –ны өдрийн хуралдаанаар баталгаажуулсан байна.

Шинэ ёс зүйн дүрэм 2014 оны 3 дугаар сарын 01 –ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд уг дүрэмд нийгэм, олон нийтийн зүгээс шүүх, шүүгчид тавигдаж буй өндөр шаардлага, итгэл хүлээлтийг тусгасан ажээ.

Иймд нийт шүүгчид шинэ ёс зүйн дүрмээ сайтар судлаж, өдөр тутмын ажил амьдралдаа ягштал мөрдөж ажиллахыг уриалж байна.

Түүнчлэн шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар нийт шүүхүүд өөрсдийн мэдээллийн самбар, цахим хуудсанд байршуулж танилцуулахыг зөвлөж байна.

Шүүгчийн ёс зүйн шинэчилсэн дүрмийг (энд дарж файл хэлбэрээр) www.judge.mn цахим хуудаснаас татаж авна уу.

 

Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

 

 



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: