Салбар хороо Тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо

2014 оны 03 сарын 13 3942 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн шүүгчдийн салбар хорооны хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр болов.

Хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан “Монголын Шүүгчдийн холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх, Дээд шүүхийн шүүгчдийн салбар хорооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргыг сонгох асуудлуудыг хэлэлцлээ.

Мөн хуралдаанаас Монголын Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнд Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэнг нэр дэвшүүлсэн байна.

Түүнчлэн  Дээд шүүхийн шүүгчдийн салбар хорооны тэргүүнээр Улсын Дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэгийг санал нэгтэйгээр улируулан сонгожээ. Харин Дээд шүүхийн шүүгчдийн салбар хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр Улсын Дээд шүүхийн шүүгч А.Доржготов, Д.Мөнхтуяа нарыг, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах-шинжээч Н.Нямдавааг тус тус сонгосон байна.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: