Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль явагдаж байна.

2014 оны 03 сарын 24 4145 удаа нээгдсэн

Эрхэм хүндэт Гишүүдээ:

Удирдах зөвлөлөөс тогтоосоны дагуу 2014-03-24 -ны өдрөөс 2014-03-30 -ныг дуустал Холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон Тэргүүний сонгууль явагдаж эхэллээ.

Та бүхэн өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн дагуу холбооны энэ цахим хуудасны Гишүүний буланд нэвтрэн орж саналаа өгнө үү. /өөр бусдад өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглуулахгүй байх нь сонгууль бодитой үнэн зөв явагдах үндэс болно. Хэрэв нэвтрэх нэр, нууц үг ирээгүй буюу ямар нэг асуудалтай бол Холбооны нарийн бичгийн дарга Г.Ууганбаатартай /uuganbaatar.g@gmail.com/ хаягаар, 99096329 дугаарын утсаар холбогдоно уу/

Удирдах зөвлөлд нийт 65 гишүүн нэр дэвшсэн /салбар хороодоос болон бие дааж/, үүнээс УЗ-ын анхан шатны төлөөллийн 5 гишүүнд 47, давж заалдах шатны төлөөллийн 3 гишүүнд 17, хяналтын шатны шүүхийн төлөөлөлд 1 гишүүн тус тус өрсөлдөж байна.

Холбооны Тэргүүнд 3 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: