Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн сонгуулийн дүн

2014 оны 04 сарын 01 4262 удаа нээгдсэн

Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн сонгуулийн дүн

 

Монголын шүүгчдийн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.5.4, 4.5.5 –д зааснаар их хурлыг цахим (цахим санал хураалт) õýëáýðýýð зохион байгуулж Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль амжилттай, олон гишүүдийн оролцоотойгоор явагдлаа.

Мөн дүрмийн 4.6 –д зааснаар цахим санал хураалтад нийт гишүүдийн 50 –аас дээш хувь нь оролцсон тул санал хураалт хүчинтэй болсон бөгөөд нийт 65 нэр дэвшигчдээс олонхын санал авч, сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд болон 3 нэр дэвшигчдээс олонхын санал авч сонгогдсон Тэргүүнийг танилцуулж байна.

Монголын шүүгчдийн холбоо ТББ -ын дүрмийн 5.2 -т заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн анхан шатны 47 төлөөлөлөөс (нийт 324 гишүүн санал хураалтад оролцож) дараах 5 гишүүд сонгогдсон байна.

 

Нэр, шүүх

Саналын хувь

Саналын тоо

  1.  

Б.Цолмонбаатар /ДИХАШ 1-р шүүх/

23%

73

  1.  

Э.Зоригтбаатар /ЗХАШ 5-р шүүх/

22%

71

  1.  

Д.Алтанжигүүр /ДЭХАШ 2-р шүүх/

18%

59

  1.  

С.Амардэлгэр /ДИХАШ 1-р шүүх/

18%

58

  1.  

Г.Есөн-Эрдэнэ /ДЭХАШ 2-р шүүх/

17%

54

 

Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн давж заалдах шатны 17 төлөөлөлөөс (нийт 321 гишүүн санал хураалтад оролцож) дараах 3 гишүүд сонгогдсон байна.

 

Нэр, шүүх

Саналын хувь

Саналын тоо

  1.  

Ц.Цогт /ЗХДЗШ шүүх/

50%

156

  1.  

С.Өмирбек /ИХДЗШ 6-р шүүх/

25%

79

  1.  

Д.Мөнхтуул /ЭХДЗШ 10-р шүүх/

22%

68

 

Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн хяналтын шатны 1 төлөөлөлөөс (нийт 283 гишүүн санал хураалтад оролцож, дэмжсэнээр) УДШ –ын шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн сонгогдсон байна.

Холбооны Тэргүүнд 3 гишүүн нэр дэвшсэнээс (нийт 295 гишүүн санал хураалтад оролцож, 57% буюу 169 саналаар) УДШ –ын шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн “Монголын шүүгчдийн холбоо” ТББ –ын Тэргүүнээр сонгогдсон байна.

 

Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: