“Хуульчдын холбоо ба Шүүгч” өргөтгөсөн уулзалтыг зохион байгууллаа

2014 оны 05 сарын 05 5138 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос санаачлан тус холбооны Зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хороо болон бусад чиг үүргийн хороодод сонгогдон ажиллаж буй гишүүн-шүүгчдийг хамруулсан “Хуульчдын холбоо ба Шүүгч” нэртэй өргөтгөсөн уулзалт, хэлэлцүүлгийг 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

Холбооны үйл ажиллагаан дахь шүүгчдийн оролцоо, хороодод ажиллаж буй шүүгч-гишүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, цаашид хийх ажлыг төлөвлөх, шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал солилцох нь уулзалтын зорилго байсан юм.

Уг уулзалтанд холбоонд сонгуульт ажилтай нийт 38 шүүгчдэд урилга хүргүүлснээс Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс Ц.Цогт, Б.Батцэрэн, Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Б.Цогт, холбооны Зөвлөлөөс Г.Есөн-Эрдэнэ, Мэргэжлийн хариуцлагын хорооноос Г.Алтанчимэг, С.Амардэлгэр, Э.Ариунаа, С.Буд, Д.Даваасүрэн, Э.Золзаяа, Д.Оюунбат, Б.Цолмонбаатар, Ёс зүйн дүрэм, ёс зүйн чиг үүргийн хорооноос О.Номуулин, Н.Одонтуул нар оролцсон юм.

Уулзалтад Холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх оролцож, Шүүгчдийн хороо Хуульчдын холбооны хороодын үйл ажиллагааны уялдаа холбоо, гишүүдийн оролцоог идэвхжүүлэх асуудлыг хөндсөний зэрэгцээ цаг үеэ олсон чухал уулзалт болж байгааг онцоллоо. Түүнчлэн шүүгчид холбооны үйл ажиллагаанд түүчээлэн оролцож байгаад талархал илэрхийлж, уулзалтаар цаашид хамтран хэрэгжүүлэх олон асуудлын сэдлийг олоход чухал хэмээн хэлжээ.

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт өнгөрсөн хугацаанд Шүүгчдийн хорооны хийсэн ажлын тайланг танилцууллаа.

Түүнчлэн хорооны тэргүүн Ц.Цогт Шүүгчдийн хорооны чиг үүрэг, бусад чиг үүргийн хороодтой хэрхэн үр нөлөөтэй хамтарч ажиллах, шүүхийн багц хуулийн зөрчилдөөнийг судлах, боловсронгуй болгох зэрэг асуудлаар танилцуулга хийж, уг сэдвээр оролцогчдын хүрээнд хэлэлцүүлэг явагдлаа.

            Цаашид Хуульчдын холбооны Зөвлөлд шүүгчдийн төлөөлөл болон ажиллаж буй 8 гишүүд болон бусад чиг үүргийн хороодод ажиллаж буй шүүгч нартай Шүүгчдийн хорооны Удирдах Зөвлөл харилцан уялдаатай ажиллах нь зүйтэй гэдэг талаар санал нэгдэж, дараах зүйлсийг хийхээр шийдвэрлэлээ. Үүнд:

            -Холбооны веб хуудас хийгдэхийг хүлээсээр Гишүүдтэй харилцах, мэдээлэл хүргэх асуудлаар тогтсон арга, хэлбэргүй болж цаг хугацаа алдаж байгаа тул “Монголын шүүгчдийн холбоо” ТББ –д санал тавьж, www.judge.mn сайтад Шүүгчдийн хорооны булантай болох,

            -Холбооны бүтцийн байгууллагуудад болон Холбоог бусад байгууллагуудад /ШЕЗ, ШМХ, ШЁЗХ гэх мэт/ төлөөлж буй хүмүүстэй харилцан уялдаатай ажиллах, шаардлагатай асуудлаар хамтарсан уулзалт хийж байх,

            -Шүүхийн багц хуулиуд болон Хуульчдын холбооны шинэ дүрэм журмуудын  хэрэгжилттэй холбогдуулан судалгаа хийх, шаардлагатай хууль журмыг боловсронгуй болгох, өөрчлөлт оруулах талаар судалгаа хийх ажлыг Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс эрхлэн хэрэгжүүлж, холбогдох этгээдүүдэд санал гаргах,

           Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: