ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2014 оны 07 сарын 04 3798 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улсын Дээд Шүүх дээр болж, дараах асуудлыг хэлэлцээ.

 

Монголын Шүүгчдийн холбооноос эрхлэн гаргадаг “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн эрхлэгчийг томилж, сэтгүүлийн дүрмийг шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзэн, дүрмийн төслийг боловсруулан Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг сэтгүүлийн асуудал хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн С.Амардэлгэр шүүгчид даалгалаа.

 

Мөн тус холбоо нь жил бүр тодорхой тооны гишүүдээ “Оргил рашаан сувилал”-д амраадаг уламжлалтай билээ. Сувилалд амрах эрхийн бичгийг салбар хороодод хуваарилах замаар гишүүдэд өгөх тул урьд амарсан гишүүдийн судалгааг салбар хороод бүрээр гаргасны үндсэн дээр энэ жилийн квотыг тогтоохоор болов. Энэхүү судалгааны ажлыг энэ оны 8 сарын 10-ны дотор гаргаж, Удирдах зөвлөлд танилцуулахыг гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн, нарийн бичгийн дарга Г.Мөнхсайхан нарт үүрэг болголоо.

 

“Монголын Шүүгчдийн холбоо” ТББ-ын нэрэмжит шагнал олгох, гишүүдэд дэмжлэг үзүүлэх журмын төслийг Удирдах зөвлөлийн гишүүн Д.Мөнхтуул боловсруулан оруулснаар хэлэлцлээ. Удирдах зөвлөлөөс шагналд тодорхойлох болзол, шалгуур, дэмжлэг үзүүлэх нөхцөлд оруулсан саналыг журмын төсөлд тусган, Удирдах зөвлөлийн дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг төсөл боловсруулагчид даалгалаа.

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууцны дэмжлэг үзүүлэх журам”-ыг хэрэгжилттэй холбоотой гишүүдийн дунд гарч буй саналыг нэгтгэж, тодорхой санал боловсруулан Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг Шүүгчдийн Холбооны гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дотоод зохион байгуулалт хариуцсан  Э.Зоригтбаатар, Д.Мөнхтуул шүүгчид хариуцууллаа.

 

Манай төрийн бус байгууллагын гишүүнээр элссэн Олон Улсын Шүүгчдийн холбоо нь 2014 оны 11 дүгээр сарын 08-наас 14-ний өдрүүдэд 57 дугаар Их хурлаа Бразил улсад зохион байгуулах бөгөөд холбооны зүгээс энэхүү хуралд өөрийн төлөөллийг оролцуулах асуудлаар шийдвэр гаргалаа.

 

 

 

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: