Холбооны Дүрмийг батлах САНАЛ ХУРААЛТ эхэллээ

2014 оны 08 сарын 21 3629 удаа нээгдсэн

Та бүхэн холбооны ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ цахим сонгуульд идэвхитэй оролцоно уу. Мөн та бүхэн өөр өөрийн салбар хороодын гишүүн шүүгчдэд саналаа өгч сонгуульд идэвхитэй оролцохыг уриална уу.

Та бүхэн өөр өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн дагуу Гишүүний буланд нэвтрэн орж саналаа өгнө үү. /өөр бусдад өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглуулахгүй байх нь сонгууль бодитой үнэн зөв явагдах үндэс болно. Хэрэв нэвтрэх нэр, нууц үг ирээгүй буюу ямар нэг асуудалтай бол Холбооны нарийн бичгийн дарга Г.Мөнхсайхантай /munkhsaihan_g@yahoo.com/ хаягаар, 99139484 дугаарын утсаар холбогдоно уу/


Дараах линк дээр дарж төслийг татаж авна уу. ХОЛБООНЫ ДҮРМИЙН ТӨСӨЛ 2014-08-21

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

ЖИЧ: санал хураалтад гишүүн зөвхөн өөрөө өөрийнхөө нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан оролцох бөгөөд өөр бусдад нэр, нууц үгээ ашиглуулах, бусдын өмнөөс санал өгөх зэрэг үйлдэл шүүгч бидний хувьд байж болохгүй гэдгийг анхаарна уу

 

Төслийн танилцуулга

“Монголын Шүүгчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар шүүхийн тухай багц хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус холбооны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон талаар хэлэлцсэний дагуу Холбооны Тэргүүний захирамжаар Удирдах зөвлөлийн гишүүд Ц.Цогт /ажлын хэсгийн ахлагч/, Д.Мөнхтуул, Д.Алтанжигүүр, С.Өмирбек /ажлын хэсгийн нарийн бичгийн дарга/ нарын бүрэлдэхүүнтэй Холбооны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.

Ажлын хэсэг Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль,  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийн үзэл баримтлалд Холбооны Дүрмийг нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, “Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл” боловсруулан, Холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанд оруулж, хэлэлцүүлсэн билээ.

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг Удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцсэн хүрээнд, Удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг уг төсөлд тусгаж, дахин боловсруулаад 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Салбар хороодын саналыг авах ажлыг зохион байгуулсны дүнд Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах эцсийн төслийг боловсруулсан болно.

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: