ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ НЭГ ЖИЛИЙН ОЙН ОНОЛ ПРАКТИКТИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

2014 оны 09 сарын 09 3718 удаа нээгдсэн

Монгол Улсад Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 1 жилийн ойд зориулсан “ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ” 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдан бөгөөд тус хуралд Шүүгчдийн хорооноос тэргүүн Ц.Цогт “ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ШҮҮГЧДИЙН ОРОЛЦОО” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ.

Тус илтгэлд Шүүгчдийн хорооны өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг тусгахаас гадна, хуульчдийн холбооны үйл ажиллагаан дахь шүүгчдийн оролцоо, түүнтэй  холбоотойгоор хөндөгдөж буй шүүгчдийн эрх ашиг сонирхлын талаарх зарим асуудлуудыг хөндлөө. Тухайлбал:

  • Шүүгчид нэр дэвшигчийн “мэргэшил, ур чадвар, нэр хүнд” –ийн талаарх дүгнэлтийг холбогдох мэдээлэлд тулгуурласан, хөндлөнгийн, сонирхлын зөрчлөөс сэргийлсэн арга замаар гаргах асуудал
  • Шүүгчийн мэргэжил, ёс зүйн алдааг хариуцан шалгах байгууллагын харьяаллын асуудлыг нэг мөр болгох
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн холбогдох зарим зохицуулалтыг процессын хуулийн зохицуулалттай уялдуулах шаардлага
  • Шинэ хууль эрх зүйн зохицуулалтын дагуу хийгдэж буй өмгөөлөгчдийн шүүхэд төлөөлөх бүртгэлтэй холбоотой өмгөөлөгчийн салбар эрх зүйгээр мэргэшсэн байдал, тухайн салбарт өмгөөлөл хийх ур чадвар, мэдлэг мэргэшлийн асуудал
  • Хуульчдын холбооны Зөвлөл дэх  шүүгчдийн төлөөлөллийн тоог бусдатай тэнцвэртэй болгох
  • Түүнчлэн Холбооны сонгуульт ажилд нэрээ дэвшүүлэн сонгогдож төлөөлөн ажиллаж буй гишүүд сонгуульт ажилтнуудаас хариуцлага нэхэх арга замыг тодорхойлох
  • Хуульчдын холбоо гишүүддээ хандсан мэдээлэл түгээх, харилцах зэрэг цаг үеийн тулгамдаж буй олон асуудлуудыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон хуульчид тус илтгэлээр цаг үеэ олсон чухал асуудлуудыг хөндөж байгааг дэмжиж илтгэлтэй холбогдуулж ШЕЗ-н гишүүн Б.Сарантуяа, хуульч өмгөөлөгч О.Батжаргал, Ж.Батзоригт, Д.Түвшинтамир, Б.Гүнбилэг шүүгч О.Номуулин, прокурор Г.Ганзориг зэрэг хуульчид асуулт тавьж санал бодлоо илэрхийлсэн.

Түүнчлэн илтгэлд хөндөгдсөн зарим чухал асуудлаар цаашид хуульчдын дунд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаар шийдвэрт хүрэх санал хуульчдаас гарч Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх саналыг дэмжин хамтарч хэрэгжүүлэхээр болсон юм.

 

Илтгэлийг энд дарж бүрэн эхээр нь татаж авна уу

 

ШҮҮГЧДИЙН ХОРОО

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: