Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох журам” –ын талаар

2014 оны 09 сарын 11 3760 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минутанд Тэргүүн Ц.Цогт, гишүүд Б.Батцэрэн, Х.Эрдэнэсувд, Б.Цогт, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1. Сургалтын дэд хороог дараах 12 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулан саналыг Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

  1. О.Зандраа- Улсын Дээд Шүүхийн шүүгч
  2. Ц.Амарсайхан- Улсын Дээд Шүүхийн шүүгч
  3. Г.Бат-Эрдэнэ- Улсын Дээд Шүүхийн шүүгч
  4. Д.Эрдэнэбалсүрэн- Улсын Дээд Шүүхийн шүүгч
  5. Ш.Бат-Эрдэнэ- Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч
  6. П.Соёл-Эрдэнэ- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
  7. С.Мөнхжаргал- Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч
  8. Э.Золзаяа- Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч
  9. Ж.Оюунтунгалаг- Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч
  10. Э.Лхагвасүрэн- Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч
  11. Г.Даваадорж- Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч
  12. Д.Алтанжигүүр- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгч

 

2. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс боловсруулсан “Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох журам” –ын төсөл нь тус хорооны гишүүн, шүүгчдийн эрх, хараат бус байдалд хамааралтай чухал баримт бичиг учир дээрх журмын төслийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүсэлт гарган авч, нийт гишүүдэд танилцуулах, саналыг нь авах, улмаар хорооны Удирдах зөвлөл нэгтгэн хэлэлцэж уг журмын төслийг боловсруулсан болон батлах субьектэд хүргүүлэхээр тогтлоо.

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: