Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлтэй уулзлаа

2014 оны 09 сарын 17 3591 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагт Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүхтэй уулзлаа.

Тус уулзалтаар Хуульчдын холбооны 2014 оны ажлын нэгдсэн төлөвлөгөө, Шүүгчдийн хорооны 2014 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал,  холбооны үйл ажиллагаатай холбоотой Шүүгчдийн хөндөгдөж буй эрх ашиг, сонирхолын талаар, түүнчлэн цаашид Хуульчдын холбоо болон Шүүгчдийн хорооны хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.

Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байсан олон дүрэм журмуудыг батлах, түүний хүрээнд нилээд судалгаа хийх ажилд холбооны үйл ажиллагаа чиглэгдсэн ба холбооны Ерөнхийлөгч болон Зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд голчлон хэрэгжүүлэх ажил байсан. Харин ирэх жил бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан чухал бүтэц, чиг үүргүүдийг хэрэгжүүлэх, мэргэжлийн өөрөө удирдах ёс тогтож эхлэх жил байна. Иймээс миний бие Хуульчдын холбооны бүх хороодын гишүүд, Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч холбооны нэг жилийн ажлын тайлан мэдээллийг танилцуулж цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сонсохоор уулзаж байгаа юм.

Түүнчлэн холбооны үйл ажиллагаатай холбоотой болон холбогдох дүрэм, журамд хороотойгоо холбоотой асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах саналаа энэ сард болох Зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлэх, 2015 онд сайн дурын хороодын үйл ажиллагааны талаар, хорооны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөны саналаа ирэх 11 сард багтаан ирүүлж холбооны нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулах шаардлагатай байгаа талаар дурьдсан юм.

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд холбооны Ерөнхийлөгчид хорооны 2014 оны ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг танилцуулж, Шүүгчдийн хорооны цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар ярилцлаа.

Мөн Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагатай холбоотой асуудлыг нэг талдаа шийдвэрлэдэг байх, цаашид холбооны Зөвлөлд шүүгчдийн төлөөллийг тэгш тоотой байлгах, Сайн дурын хороодын эрх зүйн байдал, тэр дундаа шүүгчдийн хорооны заавал гишүүнчлэлийн асуудал зэрэг шүүгчдийн эрх ашиг, сонирхол хөндөгдөж буй асуудлуудаар хууль холбогдох дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгааг дурьдсан юм.

Иймд Шүүгчдийн хорооны гишүүд та бүхэн Хуульчдын холбоо, Шүүгчдийн хорооны үйл ажиллагаатай холбоотой болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй холбоотой саналаа нээлттэй ирүүлж болно.

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: