Шүүгчдийн хорооны баг тамирчид “Хуульчдын холбооны цом” хөл бөмбөгийн тэмцээнд оролцлоо.

2014 оны 10 сарын 08 3898 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 1 жилийн ойг тохиолдуулж Монголын Хуульчдын Холбоо /цаашид “МХХ” гэх/-оос МХХ-ны Тамгын газар, МХХ-н чиг үүргийн хороод, Шүүгчдийн хороо, Прокурорын хороо, Өмгөөлөгчдийн хороо, бусад сайн дурын хороодын дунд “Хуульчдын холбооны цом” хөл бөмбөгийн шилжин явах цомын тэмцээнийг өнгөрөгч амралтын өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд Шүүгчдийн хорооноос Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгчид С.Олзод, И.Ганбат, Т.Шинэбаяр, Х.Идэр, З.Болдбаатар, С.Энхбаяр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Батбаатар, Э.Халиунбаяр, Э.Зоригтбаатар, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр, Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгч С.Батгэрэл, Ж.Сэмжид, Л.Баатар нарын тамирчдын баг бүрдүүлж оролцлоо.

Тэмцээнд багууд тойргоор тоглосон бөгөөд цомын эзнээр Өмгөөлөгчдийн хорооны баг, хоёрдугаар байранд МХХ-ны төлбөрийн чадваргүй иргэдэд туслалцаа үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны баг, гуравдугаар байранд манай Шүүгчдийн хорооны баг тус тус шалгарсан.

Энэхүү тэмцээнийг хуульчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, идэвхитэй хөдөлгөөн, эрүүл чийрэг бие бялдарыг дэмжих зорилгоор Хуульчдын холбооны нэрэмжит болгон жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРОО

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: