Шүүгчийн цалин тогтоох асуудлаарх Олон улсын шүүгчдийн холбооны Тогтоол

2016 оны 08 сарын 24 4109 удаа нээгдсэн

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

2012 оны 11 дүгээр сарын 11 –нээс 15 –ны өдөр Вашингтон (АНУ) хотод хуралдсан Олон улсын шүүгчдийн холбооны Төв зөвлөлөөс дараах тогтоолыг батлав.

ТОГТООЛ

Олон улсын шүүгчдийн холбоо шүүхийн бие даасан байдалд санаа зовинсоны үүднээс:

  • Нэгдсэн Үндэсний Байгууллагын шүүхийн бие даасан байдлын суурь зарчмууд (1985 он, 11-р зарчим) болон Олон улсын шүүгчдийн дүрмийн 13-р зүйлд (Олон улсын шүүгчдийн холбоо-1999 он) “Шүүгч нь эдийн засгийн хувьд бие даасан байх нөхцөлийг бодитоор, бүрэн хангахуйц цалингаар хангагдах ёстой. Цалин нь шүүгчийн ажлын үр дүнгээс хамаарах учиргүй бөгөөд шүүгчээр ажиллах бүхий л хугацаанд буурахгүй байх” гэсэн үндсэн зарчмуудыг Сануулахын зэрэгцээ,
  • Европын холбооны Сайд нарын зөвлөлийн CM/REC/(2010)12 дугаар Зөвлөмж, 1998 оны шүүгчийн эрх зүйн байдлын талаарх Европын шүүгчдийн дүрэм (6-6.1 заалт) болон Европын шүүгчдийн Зөвлөлдөх зөвлөлийн (2001 он) 1-р дүгнэлтүүдээр давтан илэрхийлэгдсэн олон улсын стандартуудыг энд Нотлож,
  • Шүүгч, прокурорын цалинг тогтоохдоо: тэд бие даан шударгаар ажиллахад сөргөөр нөлөөлөхөд чиглэсэн дарамт, шахалтад орохоос хамгаалагдсан байдлаар зохицуулагдах ёстойг Онцлон,
  • Улс орнуудад нүүрлээд буй эдийн засгийн ноцтой хямралаас үүдэн цалин хөлсийг бууруулах замаар иргэдийн амьдралд нөлөөлсөн зохицуулалт хийгдэж байгааг Тэмдэглэхийн сацуу,
  • 2011 онд Олон улсын шүүгчдийн холбооноос “энэхүү эдийн засгийн хямралтай үед шүүгчид тухайн улс орны бусад иргэдийн нэгэн адил хямралыг даван туулахаар чармайхад хүрч болох хэдий ч, цалинг бусад төрийн албан хаагчдынхаас илүүгээр, эсхүл шүүн таслах үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүйд хүргэх хэмжээнд бууруулах нь байж болохгүй” хэмээн тодорхойлсныг эргэн Дурьдаж,
  • Эдийн засгийн гүн хямралтай үед ч шүүгчдийн цалинг зайлшгүй тохиолдолд гагцхүү хүлээн зөвшөөрөгдөж болохуйц хамгийн бага, зохистой хэмжээнд бууруулан тогтоох нь зүйтэйг Сануулж,
  • Олон улсын Шүүгчдийн холбоо зарим улсуудад эдгээр зарчмуудыг зөрчиж шүүгчдийн цалинг бууруулсан шийдвэрүүдийн талаар ихэд санаа зовниж байгаа бөгөөд энэхүү байдал нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хөндөж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүйг Илэрхийлж,
  • Нэлээдгүй хэдэн улсуудад шүүгчийн цалинг бууруулан тогтоосон асуудал нь Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр Үндсэн хуульд нийцээгүй хэмээн тогтоогдсон байгааг Тэмдэглэхийн сацуу,
  • Дэлхийн улс орнуудын Төр, засагт хандан “шүүхийн бие даасан байдлыг хадгалах” олон улсын зарчмуудыг хүндэтгэн сахихыг уриалан Шаардаж байна.

 

Англи хэлнээс орчуулсан Ц.Цогт (Монголын шүүгчдийн холбоо ТББ - 2014 он)

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: