Шүүгчдийн холбоо 2015 онд “шүүгчийн эрх ашгийг хамгаалах” чиглэлээр үйл ажиллагаага эрчимжүүлнэ.

2014 оны 12 сарын 22 3309 удаа нээгдсэн

2014 оны 12 дугаар сарын 19 –ны өдөр Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл Тэргүүн Х.Батсүрэн, гишүүд С.Амардэлгэр, Д.Мөнхтуул, Г.Есөн-Эрдэнэ, Б.Цолмонбаатар, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдав.

Уг хурлаар холбооны 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, холбооны “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэж гарахад болон болсонтой холбогдуулан гишүүдэд хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулах, 2014 оны гадаад харилцааны ажлын тайланг сонсож, Удирдах зөвлөлийн гишүүдийн хариуцсан чиглэлүүдээр ажлаа эрчимжүүлэх, хариуцсан асуудлаар цагын үеийн асуудлаар мэдрэмжтэй шуурхай ажиллах, шаардлагатай бол зарим хариуцсан чиглэлд өөрчлөлт оруулж ажиллах, салбар хороодын үйл ажиллагааг идэвхижүүлж 2014 оны ажлыг нь үнэлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

 

Мөн 2015 оны ажлын төлөвөлгөөг ярилцаж, цаг үеийн тулгамдсан асуудал болох “шүүгчийн эрх зүйн байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хуульчдын холбоотой хамтран тодорхой ажил зохион байгуулах, Олон улсын шүүгчдийн холбооны Ази, номхон далай, хойд Америкын бсийн орнуудын 2015 оны уулзалтыг Монголд зохион байгуулах зэрэг томоохн ажлуудыг төлөвлөв.

Эрхэм гишүүд та бүхэн холбооны үйл ажиллагаанд тусгуулах болон санал шүүмжлэлээ contact@judge.mn хаягаар ирүүлж, өөр өөсдийн салбар хороодын үйл ажиллагааны тайлан, ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцэхэд идэвхитэй оролцоно уу.

 

Холбооны Удирдах зөвлөл

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: