МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2015 оны 01 сарын 28 3394 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Дээд Шүүх дээр хуралдлаа.

Хуралдаанаар холбооны 2014 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд Удирдах зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажил, төлөвлөгөөний биелэлтийн талаар ярилцан, санал, шүүмжлэл хэлж,  2015 оны үйл ажиллагаанд баримтлах үндсэн чиглэл, анхаарах зүйлсийн талаар хэлэлцлээ. Мөн гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн холбооны 2014 оны татвар, санхүүгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Удирдах зөвлөлөөс шүүгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль тогтоомжид судалгаа хийх, гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан, 2015 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлсон байна.

Ийнхүү 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Удирдах зөвлөлийн гишүүдийн оруулсан саналыг нэмж тусгаж, батлахаар болов.

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: