Хэлэлцүүлэг ирц бүрдээгүй тул хойшлогдлоо.

2015 оны 03 сарын 11 3417 удаа нээгдсэн

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН, ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 16,00 цагт “Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт ЦУВРАЛ хэлэлцүүлгийн эхнийх нь зохион байгуулахаар тогтсон байсан. Гэвч тухайн өдөр шүүгчид хүрэлцэн ирээгүй /3 шүүгч ирсэн/ тул энэ удаагийн хэлэлцүүлэг цуцлагдсан болно. Хэлэлцүүлгийн товыг шинэчлэн зарлаж, урьдчилан та бүхэнд мэдэгдэх болно.

Шүүгчдийн хорооны зүгээс хэлэлцүүлэгийн талаарх мэдээллийг нийт шүүгч гишүүдийн е-мэйл хаягаар хоёр удаа илгээж, Монголын Хуульчдын холбооны www.mglbar.mn  сайт,  Монголын Шүүгчдийн холбооны www.judge.mn сайтуудад байршуулж гишүүдэд түгээсэн, мөн Удирдах зөвлөлийн гишүүд болон тус судалгааны ажлын хэсгийн гишүүдэд утсаар мэдэгдсэн.

Цаашид Хуульчдын холбооны сонгуульт албанд сонгогдон холбогдох хууль, дүрмээр тодорхой үүрэг хүлээсэн шүүгчид ажилдаа хариуцлагатай хандаж, шүүгчдийн эрх ашиг хөндөгдөж буй асуудлаар явуулж буй Шүүгчдийн хорооны судалгаа, ажилд оролцох, үүргээ биелүүлэх, Шүүгчдийн Хорооны нийт гишүүн шүүгч нар өөрсдийн эрх зүйн байдалтай холбоотой тулгамдсан асуудлаар зохион байгуулж буй ажил, хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг уриалж байна.

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: