Монголын Шүүгчдийн холбоо анх удаа өөрийн цахим хуудастай боллоо

0000 оны 00 сарын 00 3998 удаа нээгдсэн
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монголын Шүүгчдийн холбоо анх удаа өөрийн гэсэн www.judge.mn цахим хуудастай боллоо. Энэ нь холбооны түүхэнд маш чухал тэмдэглүүштэй үйл явдал болсныг та бүхэнд дуулгахад таатай байна. Эрхэм гишүүн та энэхүү цахим хуудсаар дамжуулан тус холбооны өдөр тутмын үйл ажиллагааны мэдээ мэдээллийг авахаас гадна тэргүүн болон удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэр, хуралдааны тэмдэглэл, тайлан мэдээг мөн цаг алдахгүй харж болох юм. Түүнчлэн /манай сайтын хамгийн онцлог боломж нь/ та аливаа асуудлаар явуулж буй санал хураалтад оролцож саналаа өгөх, мөн тулгамдаж буй асуудлуудын талаар цахим хэлэлцүүлэгт оролцох, хэлэлцүүлэг хийлгэх зэргээр холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд цаг хугацаа, орон зайн хамааралгүйгээр, бусдаар төлөөлүүлэхгүйгээр шууд өөрийн биеэр оролцож байр суурь, санаа бодлоо нийт гишүүдэд саадгүйгээр хүргэх боломж нээгдэж байна.
Та бүхнийг www.judge.mn буюу холбооны цахим хуудсаа өдөр тутмын хэрэглээгээ болгож, бидэнтэй байнга хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. (жич: уг сайтад нэвтрэх гишүүдийн бүртгэлийг холбооны УЗ-с ойрын үед бүртгэж дуусаад, хэрхэн нэвтрэх талаар тусд нь мэдээлэл хүргүүлэх болно)

Энэ дашрамд...
Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 Их Монгол улс байгуулагдсаны 805 Тусгаар тогтнолын 100 Ардын хувьсгалын 90 Монгол улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Хөх Монголын эрс нь эд бяраа гайхуулж, Хурдан морьдын тоос тэнгэрт тулан баганадаж, Исгэрэн шуугих сум нь алдалгүй онож, Энэ ертөнцөд Монгол наадам эхэллээ. Найман зууны тэртээ миний өвгөд Нар хур эгширсэн энэ л өдрийг сонгож Зүг зүгийн улсыг атаархтал Зүлэг ногоон дэвжээгээ хотойтол наадамласан нь гайхалтай.Та бүхэн сайхан наадаарай.
 


            Хүндэтгэсэн,
            Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн                      Б.Батцэрэн

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: