Туршлага судлах, танилцах аялалын хөтөлбөрийн танилцуулга

2015 оны 04 сарын 28 3343 удаа нээгдсэн

НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

 

Монголын шүүгчдийн холбоо Архангай аймаг дахь салбар хорооны санаачилгаар TUVD agency компанитай хамтран ХБНГУ-ын шүүх болон Шүүгчдийн холбоотой туршлага судлах, танилцах аялалын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна.

Танилцах аялалын хөтөлбөрийн дагуу 2015.6.13-2015.6.24-ний өдөр хүртэлх хугацаанд ХБНГУ, Чех, Австри, Итали, Швейцарь, Франц, Бельги, Нидерланд гэсэн 8 орноор явах бөгөөд энэхүү хөтөлбөрийн албан ёсны арга хэмжээ нь ХБНГУ –д болох юм.

Нийт аялалын зардал 3400 евро.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй гишүүд өөрсдөө ажлаа зохицуулан зардлаа гарган явна.

Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2015.05.25

Визэнд орох хугацаа: 2015.06.03

 

Анхаарах зүйл:

Гадаад паспорт нь 1 жилээс дээш хугацаатай, 2007 оноос хойш авсан байна.

Хөтөлбөрт хамрагдах гишүүдийн тоо: 15

Виз мэдүүлэхээс өмнө зардлыг бүрэн төлсөн байна.

Гишүүдийн тоо 10 хүрээгүй бол хөтөлбөр цуцлагдана.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрөөс үзнэ үү. хөтөлбөрийг энд дарж татаж авна уу

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: