Хуулийн төслийн хэлэлцүүлэг

2015 оны 05 сарын 11 3255 удаа нээгдсэн

НИЙТ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

 

Хууль Зүйн Яам, Монголын Хуульчдын холбоо хамтран  “Хуульчийн эрх зүйн байдал, хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухай” /Шинэчилсэн найруулга/, “Өмгөөллийн тухай” хуулийн төслүүдийг хуульчдаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Төслийг шүүгчдээр хэлэлцүүлэх ажлыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагт Улсын Дээд Шүүхийн хурлын танхимд зохион байгуулахаар боллоо.

 

Тус хэлэлцүүлэгт шүүгчдийн идэвх оролцоо, санал, санаачилга чухал байх тул эрхэм шүүгчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Хууль зүйн яам                                            Монголын Хуульчдын холбоо,                                                        

                                                                                    Шүүгчдийн хороо

 

 

 

"Хуульчийн эрх зүйн байдал, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагын тухай хууль", “Өмгөөллийн тухай хууль”-ийн төсөл

 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

 

Улсын дээд шүүхийн Сургалтын танхимд

 

2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

 

14:00 – 17:00

 

Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Б.Мөнхбат хөтлөн явуулна.

 

Нээлт

 

14.00 -14.05                Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий

 

14.05 14.10                 Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх

 

 

Үндсэн хэлэлцүүлэг

 

14.25 – 14.45              "Хуульчийн эрх зүйн байдал, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагын тухай хууль", “Өмгөөллийн тухай хууль”-ийн төсөл үзэл баримтлал, товч танилцуулга

                                    Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ц.Ариунжаргал

 

14.45 – 15.05              Хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүд

Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх

 

15.05 – 15.15              Хуулийн төслийн талаарх Хуульчдын холбооны байр суурь

                                    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх

 

15.15 – 16.00              Асуулт, хариулт

 

16.00 - 16.50               Cанал хэлэх, хэлэлцүүлэг

 

16.50 – 17.00              Хаалт

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: