Олон улсын шүүгчдын холбооны 58 дугаар хуралдааны тухай.

2015 оны 05 сарын 19 2996 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

Олон улсын шүүгчдын холбооны Ази, Номхон далай, Хойд Америкын бүсийн уулзалт энэ жилийн уулзалт 2015 оны 5 дугаар сарын 19 -ны өдөр видео хуралдааны хэлбэрээр хийгдэх гэж байна. Уг хуралдаанд манай төлөөлөл оролцож мэдээлэл хийж, ярилцлагад оролцох юм.

Харин Олон улсын шүүгчдын холбооны 58 дугаар хуралдаан энэ жил Испани Улсад зохион байгуулагдах юм.

Уг уулзалт 2015 оны 10 дугаар сарын 04 –наас 08 –ны хооронд болох бөгөөд “Монголын шүүгчдийн холбоо” ТББ дараахь журмаар гишүүдээ /манайх 3 хүртэл төлөөлөгч оролцуулах боломжтой/ оролцуулахаар шийдсэн болно. Холбоо уг хуралдаанд төлөөлөгч оролцуулах санхүүгийн боломжгүй тул тус холбооны гишүүн, шүүгчдээс өөрийн зардлаа (2 талын нислэгийн тийз, зочид буудлын төлбөр зэрэг нийт) гаргаад оролцох саналтай гишүүд байвал 2015.05.25 –ны дотор contact@judge.mn хаягаар еmail бичиж бүртгүүлнэ үү.

Удирдах зөвлөл бүртгүүлсэн гишүүдийн тоо зэргийг харгалзан эцэслэн шийдэх юм.

 

Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: