Турк Улсад албан үүргээ гүйцэтгэсний төлөө шүүгч нарыг цагдан хорьсон тухай

2015 оны 05 сарын 30 3208 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбооны Европын шүүгчдийн хорооноос 2015 оны 5 дугаар сарын 29 -ны өдөр нийт гишүүн орнуудын Шүүгчдийн холбоогоор дамжуулан Европын улсуудын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр "Турк Улсад цагдан хоригдсон нэр бүхий 2 шүүгчийг нэн даруй суллахыг" шаардсан дараах Хэвлэлийн мэдээллийг нэгэн зэрэг дамжуулан түгээсэн байна.

Шүүгч Metin Özcelik болон Mustafa Baser нар нь өөрт хуулийн дагуу олгогдсон шүүн таслах бүрэн эрхийн хүрээнд Туркын эрх баригчдын эсрэг үйл ажиллагаанд сэжиглэгдэн хоригдож байсан Сэтгүүлч болон Цагдаагийн ажилтнуудын "цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг" цуцалж, чөлөөлсөн шийдвэр гаргасаныхаа төлөө өөрсдөө шоронд хоригдсон байна.

Европын шүүгчдийн хороо Туркыг эрх мэдэл хуваарилах зарчмыг бүдүүлэгээр зөрчин "шүүн таслах ажил үүргээ хэрэгжүүлсэн" шүүгч нарыг хорьж буй үйлдлийг буруушаан, шүүгч Metin Özcelik, Mustafa Baser нарыг нэн даруй суллахыг шаадсан байна.

ОУ-ын шүүгчдийн холбооны Eвропын шүүгчдийн хорооны ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ -ийг эндээс татаж үзнэ үү.

 

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: