ЭМГЭНЭЛ

2011 оны 07 сарын 22 3904 удаа нээгдсэн

 

ЭМГЭНЭЛ

Монголын шүүгчдийн холбооны ахмад гишүүн, Хөвсгөл аймгийн шүүхийн шүүгч Нямын Мөнхөө нь 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өвчний учир зуурдаар нас нөгчлөө. Н.Мөнхөө нь 1986 онд Монгол улсын Их сургуулийн Нийгмийн ухаан Факультетийн хуулийн ангийг төгсөн эрх зүйч мэргэжил эзэмшиж, Монгол улсын шүүхийн шүүгчийн "дэд түшээ" зэрэг дэвтэй ажиллаж байсан юм.

1978 оноос төрийн захиргаа, хуулийн байгууллагад хариуцлагатай ажил эрхэлж байсан, 1990-1993 онд Хөвсгөл аймгийн шүүхийн гишүүн,1993 оноос одоог хүртэл Хөвсгөл аймгийн шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байлаа.

Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Аймгийн засаг даргын хүндэт жуух бичиг, Хөвсгөл аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын сэтгүүлчдийн холбооны хүндэт тэмдэг, Улсын Дээд шүүхийн өргөмжлөл, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байсан юм.

Талийгаачийн хөдөлмөрч, нягт нямбай, шударга, хүнлэг энэрэнгүй, үргэлж шинээр сурч, залуу үедээ сургамжтай, эрдэм мэдлэгийг дээдлэх хичээнгүй зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно. Холбооны нийт гишүүдийн өмнөөс Талийгаачийн хань, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: