Шүүгч Facebook, Twitter зэргийг ашиглаж буй талаарх судалгаа, зөвлөмж

2015 оны 08 сарын 05 2681 удаа нээгдсэн

2013 онд Шүүгчдийн холбоо шүүгч нарын "нийгмийн харилцааны хэрэгслэлүүдийг ашиглаж, хэрэглэж" буй байдлын талаар судалгаа хийсэн бөгөөд уг судалгааны зорилго нь болзошгүй ёс зүйн болон бусад сөрөг нөхцөл байдлаас шүүгчдийг сэргийлэхэд туслах зорилготой байсан юм. Уг судалгаа хийгдсэнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд нийгмийн хөгжил, цаг хугацааны эрхээр Facebook, Twitter гэх мэтийг ашигладаг шүүгч нарын тоо улам бүр нэмэгдэж байгаа нь тодорхой бөгөөд өмнөх судалгааны дүнг дахин танилцуулах, мөн зөвлөмж болгох үүднээс дахин нийтлэж байна.

223 шүүгчид (тухайн үеийн нийт шүүгчдийн 50 орчим хувь) -ээс авсан судалгаагаар 89.5 хувь нь Facebook-т өөрийн данстай бөгөөд идэвхтэй болон идэвхгүй байдлаар ашигладаг, хөтөлдөг харин 10.5 хувь огт данс, бүртгэлгүй.

Харин 13 шүүгч твиттер идэвхтэй ашигладаг, 91 шүүгч твиттерт данстай боловч идэвхитэй ашигладаггүй гэсэн дүн гарч байсан байна.

Дээрх судалгаанаас үзвэл нийгмийн хөгжил, цаг үеээ дагаад Шүүгч нар "нийгмийн харилцааны хэрэгслэлүүд" болох Facebook, Twitter гэх мэтийг өргөнөөр ашиглах болсон байгаа бөгөөд цаашид ч хэрэглээ нь өсөн нэмэгдэх шинжтэй байна.

Хэдийгээр шүүгч хүн дээрх цахим данснуудыг "хувь хүнийхээ" хувьд эрхлэж байгаа ч тэдгээрийг ашиглахдаа дараах хэд хэдэн асуудлыг анхаарч байхыг зөвлөж байна.

1. Шүүгчийн ёс зүйн дүрэмийн "олон нийттэй харилцах" үед баримтлагдах зохицуулалт Facebook болон Twitter ашиглах үед хэрэглэгдэнэ гэдгийг ямагт анхаарах. Үүнд: ялангуяа Facebook, Tвиттерт улс төрийн сонгуулийн үйл ажиллагаа, тодорхой хэрэг маргаан, түүний шийдвэрлэлтийн тухай жиргэх, файсбүүкт таних танхгүй хүмүүстэй найз болох, хувийн зураг , мэдээлэлээ нийтлэх гэх мэтийг анхаарах.

2. Facebook болон Twitter -т биечлэн танихгүй, сайн мэдэхгүй хүмүүсийн "найз" болох хүсэлтийг хүлээн авах /учир нь тэдгээр хүмүүс таны хувийн мэдээлэлд нэвтэрч улмаар цаашид таны нэр төр, албан ажилд сөрөг хор уршиг учруулах байдлаар ашиглах боломжтой, ийм тохиолдол ч байгаа/.

3. Хэргийн оролцогч болон таны ажиллаж буй шүүхэд байгаа хэрэгт өмгөөлөгч төлөөлөгчөөр оролцдог этгээдүүдийн Facebook -т "найз" болох хүсэлтийг хүлээн авах тал дээр анхаарал, бологоомжтой хандах, энэ нь шүүгч хөндлөнгийн байх /хүмүүс "харагдах" байдлаар дүгнэхээс бус бодит байдлыг ойлгохыг хүсэхгүй/ шаардлагад эргэлзээ төрүүлэх, шүүгчээс татгалзах нөхцөл үүсгэж болзошгүй, тиймээс бусдад хардлага сэрдлэгэ төрүүлэхгүй байх нөхцлийг хангах ёстой гэдгийг анхаарах. 

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: