Санал авах тухай

2015 оны 10 сарын 13 2569 удаа нээгдсэн

2015 оны 10 дугаар сарын 12 –ны өдөр МХХ-ны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулж, тус хуулийн төслийн тодорхой (шүүгчийн эрх зүйн байдалтай холбоотой) асуудлаар шүүгчдийн байр суурийг тодорхойлон нэгтгэх зорилгоор дараахь асуудлаар нийт шүүгчдээс санал авахаар тогтлоо.

Үүнд:

  1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн (энд дарж төслийг татаж авна уу) шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд
    1. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу шүүгч нэг бүр Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй байгааг дэмжих
    2. Хуульчдын холбоог Шүүгчдийн холбоо ТББ, Өмгөөлөгчдийн холбоо ТББ гэх мэт холбоодын нэгдэл хэлбэрээр зохион байгуулж, шүүгчид Шүүгчдийн холбоогоор дамжуулан Хуульчдын холбооны үйл ажиллагаанд оролцох зохицуулалтыг дэмжих (шүүгч нэг бүр хуульчдын холбооны гишүүн биш байх)
    3. Шүүгчид Хуульчдын холбооны гишүүн биш байхыг дэмжих (шүүгч нар ямар ч гишүүнчлэл, оролцоогүй байх)
    4. Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй байх боловч шүүгчийн ажил эрхэлж байх хугацаанд гишүүнчлэл нь түдгэлздэг байхыг дэмжих
  2. Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагатай холбоотой гомдлыг шийдвэрлэж буй зохицуулалтын хувьд
    1. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүхийн ёс зүйн хорооны хослосон зохицуулалтыг дэмжих
    2. Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо дагнан эрхлэх зохицуулалтыг дэмжих
    3. Шүүгчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын асуудлыг Хуульчдын холбоо дагнан эрхлэх зохицуулалтыг дэмжих

Нэгтгэсэн саналыг салбар зөвлөлийн тэргүүн (Шүүгчдийн холбоо ТББ-ын) хариуцаж 2015 оны 10 дугаар сарын 14 –ны Лхагва гарагаас хэтрүүлэлгүй та бүхэнтэй холбогдох Шүүгчдийн хорооны УЗ-ын гишүүн болон хорооны мэргэжилтэн П.Нарантуяа (narantuya_9119@yahoo.com ) нарт ирүүлнэ үү.

 

Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: