Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа.

2015 оны 11 сарын 16 2662 удаа нээгдсэн

эх сурвалж Монголын Хуульчдын холбооны цахим хуудас

 

Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа

2015 оны 11-р сарын 16.     ДАВАА ГАРАГ
 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлээр шүүгчийг томилохтой холбогдсон харилцааг зохицуулахдаа 15.2-т “Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж, түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2-т “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч болон Тамгын газрын даргын туслах Б.Төрбат нь иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байна.

 

Тэрээр мэдээлэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүгчид нэр дэвшигчийг томилохоос татгалзах шийдвэр гаргах эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч нь шүүгчийг томилохоос татгалзсан шийдвэр гаргах нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд үл нийцсэн хуулийг хэрэглэж, өөрийн үзэмжийн дагуу шүүгчийг томилох, улмаар шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн талаар дурджээ.

Мэдээллийн эх хувьтай ЭНД ДАРЖ танилцана уу.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: