Холбооны www.judge.mn вэб сайтын Гишүүний буланд нэвтрэх эрхийн талаар

2011 оны 07 сарын 28 4112 удаа нээгдсэн

 

“Монголын шүүгчдийн холбоо” ТББ –ын

Эрхэм гишүүн танаа

 

Холбооны www.judge.mn вэб сайтын

Гишүүний буланд нэвтрэх эрхийн талаар

 

            Тус холбоо өөрийн веб сайтаа 1) олон нийт болон 2) гишүүдэд зориулсан хэсэг гэсэн тус тусдаа хоёр өөр мэдээлэл, боломж агуулсан байдлаар хийсэн. Үүнд:

1. Олон нийтэд зориулсан хэсэг нь тус холбооны танилцуулга, дүрэм журам, үйл ажиллагааны чиглэл, шинэ мэдээ, мэдээлэл зэргийг агуулсан байгаа. Мөн түүнчлэн уг сайтын “Холбоо барих” гэсэн хэсгээр сонирхсон этгээд холбооны зохих ажилтантай холбогдох боломжийг бүрдүүлсэн төдийгүй шаардлагатай зарим мэдээллийг Англи хэлээр English гэсэн хэсэгт оруулсан, Олон улсын шүүгчдийн холбооны веб сайтад холбосон байгаа болно.

Нөгөөтэйгүүр, тус холбооны “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн дугааруудыг нэгбүрчлэн бүрэн эхээр нь нийтлэж (жич: шинэ дугаар гарах бүрт өмнөх дугаарыг сайтад нийтлэнэ) олон нийт болон гишүүдийн хүртээл болгож байхаар хийсэн болно.

            2. Харин “Гишүүний булан” гэсэн хэсэгт зөвхөн тус холбооны гишүүд нэвтрэх эрхтэй байх бөгөөд гишүүдэд зориулсан дотоод мэдээлэл, холбооны удирдах байгууллагын шийдвэр, хуралдааны тэмдэглэл, гишүүдийн татварын мэдээлэл, үйл ажиллагааны тайлан, гишүүдийн танилцуулга, гадаад харилцааны мэдээлэл зэрэг нэмэлт мэдээллийг агуулсан.

            Веб сайтын гишүүдэд зориулсан хамгийн чухал боломжууд нь дараах 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

1.    Гишүүдийн хайлтын хэсэг:

a.    Уг хэсэгт тус холбоонд сайн дураар элссэн бүх гишүүдийн “гишүүнчлэлийн өргөдөл” –д тусгасан мэдээллийг бүртгэж оруулсан байгаа

b.    Та уг хэсгээс хайлт хийж, бусад гишүүдийн email, утасны дугаар зэрэг мэдээллийг олох боломжтой байна.

2.    Хэлэлцүүлэгийн хэсэг:

a.    Нээлттэй явагдаж байгаа хэлэлцүүлэгт оролцож, сэдвийн хүрээнд өөрийн санал, бодлоо харилцан илэрхийлэх, бусад гишүүдийн санал бодлыг судлах зэргээр чөлөөтэй хэлэлцүүлэгт оролцох боломжтой

b.    Өмнө явагдаж дууссан хэлэлцүүлгийн үр дүнг үзэж, танилцах

c.    Шинэ хэлэлцүүлгийн сэдэв санал болгох

3.    Цахим санал хураалтын систем:

a.    Холбооны шинэ дүрэмд зааснаар Шийдвэр гаргах үйл ажиллагаанд нийт гишүүдийг (аль болох бусдаар төлөөлүүлэлгүйгээр) шууд оролцуулах боломжийг хангах зорилгоор веб сайтын энэхүү хэсэг хийгдсэн. Санал хураалтын систем нь Холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу албан ёсны шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиглагдана.

b.    Нээлттэй явагдаж байгаа “санал хураалтад” оролцож өөрийн саналыг өгөх, санал хураалтын үр дүнтэй цаг тухайд нь танилцах, урьд явагдсан санлын үр дүнтэй танилцах боломжтой юм

c.    Санал хураалтын систем нь танд тухайн цаг үед хэдэн санал хураалт нээлттэй явагдаж байгаа, уг санал хураалт явагдаж дуусах хугацаа, тухайн санал хураалтад та оролцож саналаа өгсөн эсэх (санал өгсөн байвал саналаа өгсөн гэсэн үг ногоон өнгөтэй, өгөөгүй бол өгөөгүй гэсэн үг нь улаан өнгөтэй харагдана) тухай мэдээллийг харуулах болно.

Доорх жишээгээр харагдах байдлыг үзүүлэв.

Одоо явагдаж буй санал хураалт:

Холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн сонгуулийг дахин явуулах шаардлагатай юу

Санал өгсөн нийт:  2
Дуусах огноо:  2011-07-31
Та саналаа өгсөн байна.

 

3. Гишүүний буланд -хэрхэн нэвтрэх, -нэвтрэх нэр, нууц үг авах, -нууц үгээ солих, -нууц үгээ мартсан тохиолдолд хэрхэн сэргээх талаарх мэдээллийг энэ зааварын хамт, таны емайлаар жичид нь хүргүүлэх болно.

            Нэвтрэх нэр, нууц үгтэй холбоотой асуудлаар association_judges@yahoo.com хаягаар харилцаж, лавлана уу.

 

Хүндэтгэсэн,

www.judge.mn –ын Администратор Ц.Цогт

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: