Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох сонгууль

2016 оны 01 сарын 04 2462 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох сонгууль 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цагийн хооронд  явагдана. Энэхүү ажлын хүрээнд:

 

1. Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнд НЭР ДЭВШҮҮЛЭХ ажиллагаа 

 

2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Даваа гарагийн 10:00  цагаас 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ням гарагийн 17:00 цагийн хооронд Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгч сонгох зарчмын дагуу www.mglbar.mn хуудсаар цахим хэлбэрээр явагдана.

 

2. Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа

 

2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Даваа гарагийн 10:00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Даваа гарагийн 17:00 цагийн хооронд явагдах бөгөөд нийт шүүгчдэд саналын хэвлэмэл хуудас хүргүүлэн /орон нутгаас шуудангаар/ санал хураалт явуулж, дүнг Удирдах зөвлөлийн хуралдаанаар нэгтгэн гаргана.

 

Хорооны гишүүд та бүхэн өөрсдийн нууц кодоор www.mglbar.mn  сайт дахь “Сонгуулийн цахим систем”-д нэвтрэн НЭР ДЭВШҮҮЛЭХ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.

 

Шүүгчдийн хороо нь нийт шүүгчдийн заавал гишүүнчлэлтэй тэдний эрх ашгийг хамгаалах, тэдэнд үйлчлэх чиг үүрэгтэй ажиллаж байгаагийн хувьд төлөөлөх гишүүд нь шүүгчдийн олонхийн санал авч хүлээн зөвшөөрөгдсөн байх нь чухал билээ.

Та бүхний нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй гар утсанд нууц үгийг (мартсан бол) мессежээр илгээнэ.

           Холбогдох  мэдээллийг 99176435, 7011-6065 утсаар авна уу.

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: