Шүүгчдийн хорооны тэргүүн, удирдах зөвлөлийн сонгуулийн мэдээ

2016 оны 01 сарын 26 2185 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Ц.Цогт, Б.Батцэрэн, Х.Эрдэнэсувд, Б.Цогт, Т.Өсөхбаяр, Ц.Оч, Э.Зоригтбаатар, Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нар  оролцов.

Хуралдаанаар 2016 оны нэгдүгээр сарын 11-25-ны өдрүүдэд зохион байгуулсан  Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн сонгох сонгуулийн санал хураалтын дүнг тоолж, Хорооны тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнийг батламжилсан юм.

Тус сонгуульд нийт 90 шүүхийн  476 шүүгч буюу нийт шүүгчдийн 91.2 хувь нь оролцсон байна. Шүүгчдийн хорооны тэргүүн сонгох санал хураалтад нийт 476  хүчинтэй саналын хуудас тоологдсон. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Ё.Бямбацэрэн 55 санал /11.55%/, Р.Мөнх-Эрдэнэ 16 санал /3.36%/, Ц.Оч 231 санал /48.5%/, Д.Эрдэнэбалсүрэн 174 санал /36.55%/ авч, нийт саналын дүнгээр Ц.Оч Шүүгчдийн хорооны дараагийн тэргүүнээр сонгогдлоо.

Харин Удирдах зөвлөлийн нэг гишүүнийг сонгох санал хураалтад нийт 474 хүчинтэй саналын хуудас тоологдсон. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч С.Амардэлгэр 116 санал /24.47%/, Ё.Бямбацэрэн 38 санал /8.01%/, Ж.Ганчимэг 25 санал /5.27%/, Н.Дамдинсүрэн 48 санал /10.1%/, Н.Одонтуул 47 санал /9.91%/, Б.Сугар 38 санал /8.01%/, М.Пүрэвсүрэн 51 санал /10.8%/, Д.Эрдэнэбалсүрэн 111 санал /23.41%/ авч Удирдах зөвлөлийн гишүүнээр С.Амардэлгэр хамгийн олон саналтайгаар сонгогдсон юм. Мөн тус хурлаар хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлтийг нь үндэслэн Ц.Цогт шүүгчийг Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: