КАНАД УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2016 оны 02 сарын 26 2072 удаа нээгдсэн

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Канад Улсын Хууль зүйн яамны газрын захирал Серж Лорти, Шүүхийн Хэрэг Эрхлэх Холбооны комиссын олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шэйков нарыг Монголын Шүүгчдийн Холбооны тэргүүн Х.Батсүрэн, Удирдах зөвлөлийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан гишүүн-шүүгч Ц.Цогт нар 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Тэргүүн Х.Батсүрэн холбооны зорилго, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, Канад Улс дахь шүүгчийн холбоо, шүүгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий бусад байгууллагуудын үйл ажиллагаа, ажиллах хэлбэр, арга барилын талаар тодруулж, харилцан ярилцлаа.

Тус улс дахь Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага нь шүүгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, шүүгчийн ёс зүйн асуудалтай холбоотой олон улсын болон дотоодын хууль зүйн эх сурвалжийг гарын авлага болгон бэлтгэхээс гадна Шүүхийн Ёс зүйн хороонд дуудагдсан шүүгчид хууль зүйн болон бусад байдлаар туслалцаа үзүүлэх эрхтэй байдаг байна.

Монголын Шүүгчдийн Холбоо шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад улсын ижил төрлийн байгууллагатай туршлага солилцож, хамтран ажиллах боломжийг харилцан судлах хүсэлтэйгээ илэрхийллээ.

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: