"Монгол Улсад шүүхийн бие даасан байдал хангагдсан уу" сэдэвт Нүүдэл Шийдэл нэвтрүүлэг

2016 оны 05 сарын 09 1638 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

Өнөөдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 09 -ны өдрийн орой 19.30 цагт Mongol HD сувгаар Монгол Улсад шүүхийн бие даасан байдал хангагдсан уу сэдэвт "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлэг гарна.

Уг нэвтрүүлгээр МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн шинэчлэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш 3 жил өнгөрч, шинэчлэлийн хэрэгжилтийг хангаж ажиллах гол байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн нэг бүрэн эрхийн хугацаа дуусч, дахин сонгууль, томилгоо хийгдэх үйл ажиллагаа өрнөж буй энэ үед “Шүүхийн бие даасан байдал” –ын өнцөгөөс холбогдох асуудлуудаар Шүүхийн шинэтгэлд эрх, үүрэг, оролцоо бүхий байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм.

Уг нэвтүүлэгт:

П.Баттулга, Оюуны инноваци судалгааны төвийн судлаач

Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд

Т.Мэндсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга

Доктор О.Мөнхсайхан /МУИС-ийн Хууль зүйн сургууль/

П.Бадамрагчаа /Нээлттэй нийгэм форум/ Засаглалын хөтөлбөрийн менежер

Ц.Цогт шүүгч (Монголын шүүгчдийн холбоо ТББ-ын УЗ-ын гишүүн) нар оролцож байр сууриа илэрхилсэн байна.

 

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: