Шүүхийн авилгын эсрэг сэдвээр ОУ-ын шүүгчдийн холбооны 59 дүгээр уулзалт 10 сард Мексик улсад болно

2016 оны 09 сарын 07 791 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбооны 59 дүгээр уулзалт энэ жил Мексик улсад 10 сарын эхээр болно. Санхүүгийн байдлаас шалтгаалан энэ жил манай холбоо дахин төлөөлөгч явуулж чадахгүй болсон тул энэ жилийн уулзалтаар явагдах сонгуульд  Монголын шүүгчдийн холбоо ОУ-ын шүүгчдийн холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийн саналын эрхийг Ази, номхон далай, хойд Америкын бүсийн гишүүн Канад Улсын шүүгчдийн холбооны төлөөлөлд шилжүүллээ.  Энэ жилийн ОУ-ын шүүгчдийн холбооын Төв зөвлөлийн уулзалтаар Турк улсад үүссэн "шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус байдал алдагдсан, шүүгчийн эрх ноцтой зөрчигдөж байгаа" асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаас гадна шүүхийн авилгын эсрэг сэдвээр тусгай хуралдаан хийж хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөсөн байна.

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: