ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛД, МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАХИМ СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА

2016 оны 09 сарын 23 635 удаа нээгдсэн

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛД, МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАХИМ СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА

 

Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлыг 10 дугаар сарын 14-нд хуралдуулахаар товлоод байгаа байна. Тус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг чөлөөлөх, бүрэлдэхүүнийг батлах асуудлаас гадна Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт  тус тус зааснаар Монголын Хуульчдын холбооны Зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа тус бүр 3 жил байх бөгөөд энэ жилийн 10 дугаар сард одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Хуульчдын холбооны Зөвлөл, Мэргэжлийн хариуцлагны хорооны гишүүдийг шинээр сонгох сонгууль www.mglbar.mn цахим хуудас дахь сонгуулийн цахим системээр дараах хугацаанд зохион байгуулагдана.

  • Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа: 

2016 оны 09 дүгээр сарын 19-ний 09:00 цагаас 2016 оны 09 дүгээр 25-ны оройн 22.00 цагийн хооронд

  • Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа

2016 оны 09 дүгээр 26-ны өдрийн 09:00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 22.00 цагийн хооронд тус тус зохион байгуулагдана.

  • Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа

2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагаас 2016 оны 09 дүгээр 26-ны өдрийн 22.00 цагийн хооронд

  • Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигчдэд санал өгөх  ажиллагаа

2016 оны 09 дүгээр 27-ны өдрийн 09:00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22.00 цагийн хооронд тус тус зохион байгуулагдана.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар “Мэргэжлийн хариуцлагын хороо нэр хүндтэй хуульчдаас бүрдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд шүүгчдийн төлөөлөл 18, … Мэргэжлийн хариуцлагын хорооны шүүгч гишүүдийн 10 нь анхан шатны шүүхийн шүүгч, зургаа нь давж заалдах шатны шүүхийн шүүгч, хоёр нь хяналтын шатны шүүхийн шүүгч тус тус байх тул шүүгч-гишүүд та бүхэн дээрх төлөөллийг хангаж сонгуульд идэвхтэй оролцохыг хүсье.  

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mglbar.mn цахим хуудасны “Их хурал-2016” цэс болон 70116004, 99529119 утсаар холбогдож авна уу.

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: