Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны удирдамж

2016 оны 11 сарын 02 643 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ

ШҮҮГЧДИЙН ХОРОО

Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны удирдамж

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг  тохиолдуулан “ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, ШҮҮХИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ- ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт илтгэлийн уралдаан зарлаж байгаа тул тус хорооны шүүгч-гишүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Зорилго:

Илтгэлийн уралдааны зорилго нь шүүгч-гишүүдийн эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, Шүүхийн тухай багц хуулиудын шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай холбоотой зохицуулалтын хэрэгжилтийг судлах, өнөөгийн байдал, боловсронгуй болгох санал боловсруулах.

 Хамрах хүрээ:

Тус хорооны шүүгч-гишүүд оролцоно.

             Дүгнэх журам:

Уралдаан 2 шаттай явагдах бөгөөд I шатанд оролцогчид илтгэлээ бичмэл болон файл хэлбэрээр ирүүлнэ. Уралдааны шүүгчид шилдэг 5 илтгэлийг сонгож, дараагийн шатанд шалгаруулна. II шатанд шалгарсан оролцогчид илтгэлээ хэлэлцүүлнэ.

Илтгэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17.00 цаг хүртэл Монголын Хуульчдын Холбооны байрны 506 тоот өрөөнд хүлээн авна.

      Илтгэлийн шалгаруулалт:

  • I шатны шалгаруулалтын дүнг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монголын шүүгчдийн холбоо /www.judge.mn/, Монголын Хуульчдын холбооны /www.mglbar.mn/ цахим хуудаст нийтлэнэ. II шатны хэлэлцүүлэг  2016 оны 12 дугаар сарын  21-ний  өдрийн 15.00 цагт Хуульчдийн танхимд  болно.

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

  1. Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:
  • Илтгэл нь A4 цаасан дээр мөр хоорондын зай single, 12-ийн хэмжээтэй, 5-10 нүүрэнд багтсан байна.
  • Илтгэл нь судалгаа, шинжилгээний бүтээлд үндэслэгдсэн хийгээд зохиогчийн эрхийг зөрчөөгүй байна. Илтгэлийг Arial фонтоор /MS Word/ бичсэн байна.
  • Илтгэлд зохиогчийн CV буюу товч намтрыг хавсаргасан байна. 
  1. Илтгэлийг зохиогч нь нэг ба хэд хэдэн шүүгч-гишүүн байж болно. Зохиогчийн овог, нэр, албан тушаалыг илтгэлийн нүүрэнд бичсэн байна.
  2. Илтгэл нь өмнө мэргэжлийн сэтгүүл, ном, хэвлэлд нийтлэгдээгүй байна.

Хугацаа хожимдсон, энэхүү удирдамжид заасан хэлбэрийн шаардлагыгхангаагүй илтгэлийг хүлээж авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхгүй, буцаан олгохгүй.

Шагналын сан:

Шалгаруулалтын дүнд Тэргүүн байр 1, Дэд байр 1, Тусгай байр 3 илтгэлийг шалгаруулах ба дараах шагналын сантай байна.

Тэрүүн байр байр- 1 /Өргөмжлөл, 800.000 төгрөг, 2 жил гишүүний татвараас

          чөлөөлөгдөх эрх/

Дэд байр- 1 /Өргөмжлөл, 400.000 төгрөг, 1 жил гишүүний татвараас

                                                        чөлөөлөгдөх эрх/

Тусгай байр- 3 /Тус бүр Өргөмжлөл, 100.000 төгрөг, 6 сар гишүүний    

                                                              татвараас чөлөөлөгдөх эрх/

 

Холбогдох утас: 99529119, 70116065

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРОО

2016.11.02

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: