ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2016 оны 12 сарын 21 392 удаа нээгдсэн

Нэг. Зорилго
Энэхүү удирдамжийн зорилго нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахад оршино.
Хоёр. Нэр дэвшигчид тавигдах шаардлага
Нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
•    Монгол Улсын иргэн байх;
•    Хууль зүйн дээд боловсролтой;
•    Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
•    Ял шийтгүүлж байгаагүй;
•    Шударга зан чанар, өндөр ёс зүйтэй;
•    Шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг аливаа нөлөөнд үл автан бодитой үнэлэх чадавхтай байх.
Гурав. Бүртгэл
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульчдын  материалыг         2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 9.00 цагаас 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. 
Өргөдөл гаргагч нь материалаа ирүүлэхдээ өөрийн биеэр авч ирэх ба хөдөө орон нутгаас шуудангаар ирүүлж болно. Шуудангаар хүргүүлэхдээ баримт бичгийг нотариатаар гэрчлүүлж, материал хүлээн авах хугацаанд ирүүлэхээр тооцож шууданд хийсэн байх шаардлагатай. Шуудангаар материал хүргүүлж байгаа тохиолдолд энэ талаар Хуульчдийн холбооны Шүүгчийн хороо хариуцсан мэргэжилтэн/Н.Нарантуяа-утас 99529119/-д утсаар мэдэгдэнэ.
Тав. Материал ирүүлэх хаяг
Нэрээ дэвшүүлэхийг хүссэн өргөдөл гаргагч нь Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлд тогтоосон хугацааны дотор материалаа ирүүлсэн байна.
Шуудангийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн 4 давхар 403 тоот, Хуульчдын холбооны Тамгын газар, Утас 70116007, 99529119
Дөрөв. Бүрдүүлэх материал
Өргөдөл гаргагч нь нэр дэвшихийг хүссэн өргөдөлдөө дор дурдсан баримт бичгийг хавсаргана. Үүнд:
•    Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (3х4)
•    Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийн хуулбар, лавлагаа;
•    Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
•    Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөсөн хуудас (2015он);
•    Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан тухай нотлох баримт (Ажлын байрны тодорхойлолт эсвэл Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар);
Мөн өргөдөл гаргагч нь хүсвэл Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллахыг хүссэн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мөрийн хөтөлбөр, Шүүхийн захиргааны үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хийсэн судалгаа, боловсруулсан санал, ажлын тайлан зэрэг товч танилцуулга, материалыг хавсарган ирүүлж болно. 
Зургаа. Шаардлага хангасан нэр дэвшигчдийг нийтэд мэдээлэх
Шүүгчдийн хороо шаардлага хангасан нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг 2017 оны 1 дүгээр сарын 17–ны өдөр Монголын Хуульчдын холбооны цахим хуудас (/www.mglbar.mn/), Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар (http://www.judcouncil.mn/) албан ёсоор нийтэд мэдээлнэ.
Долоо. Сонгон шалгаруулалт явуулах
2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар өргөдөл гаргагч нэг бүрээр хэлэлцэн сонгон шалгаруулалтыг явуулна. Сонгон шалгаруулалтыг ярилцлага хэлбэрээр явуулах бөгөөд шаардлага хангасан нэр дэвшигчид биечлэн хүрэлцэн ирсэн байна.

Монголын Хуульчдын холбооны
       Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: