Польш Улсад үүсээд буй шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан асуудлаар явуулж буй үйл ажиллагаа

2017 оны 07 сарын 22 138 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбоо, түүний гишүүн улсуудын холбоо болон Европын төдийгүй дэлхийн улс орнууд, олон улсын хүний эрх, эрх зүйт төрийн байгууллагууд Польш Улсын Парламент тус улсын Шүүхийн зөвлөл (Шүүхийн ерөнхий зөвлөл) -ийг улс төрийн байгууллагын мэдэлд өгөх хуулийг эсэргүүйцэн хүчтэй үйл ажиллагаануд авч хэрэгжүүлж байна. Хэрэв Польшын эрх барих улс төрийн хүчин энэхүү үйл ажиллагаагаа зогсоохгүй бол Европын холбоонд санал өгөх эрхээ ч алдаж магад байдалд хүрэхээр байгаа юм. Энэхүү хуулийн төслөөр шүүгч нарыг томилох зэрэг эрх хэмжээ бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг улс төрийн байгууллагуудын төлөөлөл томилох, бүрдүүлэхээр болж байгаагаас үүдэж, олон улсын байгууллагууд болон шүүх, шүүгч нар, хуульчид, хуулийн процфессор, судлаач нар, иргэдээс Шүүхийн бие даасан байдал бүрэн алдагдана гэж үзэж байгаа юм.  Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос үзнэ үү.

Европын шүүгчдийн холбооны мэдэгдэл

The European Network of Councils for the Judiciary (ENCJ) made a statement on the situation of judiciary in Poland.

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: