Хуулийн төсөлд санал өгөх ажлын явцын тухай

2011 оны 08 сарын 26 3899 удаа нээгдсэн

Нийт салбар хороодын Тэргүүнүүд болон Гишүүдэд,

Холбооноос УИХ -д өргөн баригдсан хуулийн төслийн талаар Салбар хороодоос санал авах ажил удаашралтай байна.

Саналаа ирүүлээгүй Салбар хороодын тэргүүнүүд (ЗХДЗШШүүх, Чингэлтэй дүүргийн, Баянхонгор, Булган, Ховд аймгийн салбараас бусад) яаралтай нэгтгэж ирүүлэх хэрэгтэй байна.
Түүнчлэн 2011.08.29 гэхэд Холбоонд сайн дураар элсэх хүсэлтээ гаргасан нийт гишүүдийг Холбооны веб сайтад бүртгэн нэвтрэх эрхийг нээж, бүртгүүлсэн емайлаар нь заавар явуулах болно. Холбооны веб сайтын Хэлэлцүүлэг хэсэгт нийт салбар хороодоос ирүүлсэн саналыг хууль тус бүрээр нь оруулсан байгаа бөгөөд гишүүд уг хэлэлцүүлэгт идэвхитэй оролцох хэрэгтэй байна.

Салбар хороодын Тэргүүн нарт холбооны сайтад нэвтрэх эрхийг нилээн эрт явуулсан боловч одоогоор 1-2 бусад нь сайтад нэвтрээгүй, идэвхигүй байгааг цаашид анхаарч салбар хороодын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гишүүдийг холбооны үйл ажиллагаанд оролцуулах үүргээ биелүүлэхийг хүсч байна.

Удирдах зөвлөл

Жич: энэ мэдээллийг Салбар хороодын тэргүүнүүд болон бүх гишүүдийн емайлаар явуулсан болно.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: