Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал боллоо
Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр боллоо. Хуралд Шүүгчдийн холбооны тэргүүн Х.Батсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүд Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн, Ц.Мөнхтулга, Т.Цэцэгмаа, Ч.Цэнд, Гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн нар оролцов.
Энэ үеэр Гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн Монголын Шүүгчдийн холбоо болон салбар хороодоос ирүүлсэн 2017 оны ажлын тайлан, татвар төлөлтийн байдал зэргийг Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Мөн сайн ажиллаж буй салбар хороодыг шалгаруулж, шагнах асуудлыг хэлэлцэж, 2018 онд Монголын Шүүгчдийн холбооноос хийх ажлын төлөвлөгөөг батлав.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО