Сайн үйлсийн аян зохион байгууллаа

2018 оны 03 сарын 19 463 удаа нээгдсэн

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн салбар хорооноос санаачилан "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болон цэргийн баярыг тохиолдуулан нийгмийн халамж асаргаа нэн шаардлагатай иргэнд тусламж үзүүлэх зорилгоор шүүгч, ажилчид сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Тус сумын нийгмийн халамжийн ажилтнаас дээрх шаардлагыг хангасан 1-р багийн иргэн 87 настай эмэгтэй Г.Цэгмид, 8-р багийн иргэн 79 настай эрэгтэй Л.Тогооч нарт хүнсний тусламж үзүүллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: