Мэдээлэл

2019 оны 01 сарын 08 58 удаа нээгдсэн

Сайн байцгаана уу. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Монголын шүүгчдийн холбоо, шүүгч эмэгтэйчүүдийн холбооноос Хавдрын эсрэг аяны хүрээнд хамтран зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх үзлэг 2019.01.12-ны өдөр болно. Үзүүлэхээр нэрсээ өгсөн хүмүүс Хавдар судлалын үндэсний төв дээр өглөө 8 цаг 30 минутад ирнэ үү. Үзлэгийн хөлс эмэгтэй 85 000 төгрөг,, эрэгтэй 70 000 төгрөг байгаа. Үүнээс шүүгчдийн холбооноос 25 000 төгрөг, шүүгч эмэгтэйчүүдийн холбоо эмэгтэй шүүгч гишүүддээ 10 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Орон нутгийн шүүгч нарын хувьд шүүгчдийн холбооноос замын зардалд 10 000 төгрөг өгч байгаа. Та бүхэн үзлэгийн хөлсөө нэгдсэн журмаар салбар хорооны дарга нартаа өгнө үү. Орон нутгийн шүүгч нарын хувьд: үзлэгийн хөлс эмэгтэй 40 000 төгрөг, эрэгтэй 35 000 төгрөг, Улсын дээд шүүх, нийслэл, дүүргийн шүүхийн хувьд: Эмэгтэй 50 000 төгрөг, эрэгтэй 45 000 төгрөг болно.

УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНИЙ ХӨЛС
Эмэгтэй багц
№ Үзлэгийн төрөл Үнэ
Дүрс оношилгоо
Хэвлий хөндий, бага аарцгийн эрхтнүүдийн эхо 20000
Рентген харалт 5000
Эмчийн үзлэг
Ерөнхий мэс заслын эмчийн үзлэг 15000
Толгой, хүзүү мэс заслын эмчийн үзлэг 15000
Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг 15000
Дотор, зүрх, судас 15000
Нийт 85000

Эрэгтэй багц
№ Үзлэгийн төрөл Үнэ
Дүрс оношилгоо
Хэвлий хөндий, бага аарцгийн эрхтнүүдийн эхо 20000
Рентген харалт 5000
Эмчийн үзлэг
Ерөнхий мэс заслын эмчийн үзлэг 15000
Толгой, хүзүү мэс заслын эмчийн үзлэг 15000
Дотор, зүрх, судас 15000
Нийт 70000

Жич: 
1. Эмэгтэйчүүдийн үзлэгт шаардлагатай тохиолдолд эсийн шинжилгээ авах, Дурандуулах бол хувь хүн өөрөө төлбөрийг төлнө.

Хавдар Судлалын Үндэсний төвд эрүүл мэндийн үзлэгт ороход дараах дарааллаар орохыг анхаарна уу.

Үзлэг хийх явцад аль болохоор дуу чимээ багатай, дарааллын дагуу үзүүлнэ үү. Үзлэг хийгдэх өдөр хөтөч ажиллаж чиглүүлнэ. Үзлэг хийх кабинетуудын байрлал, хаягийг бичсэн байна. Үзлэгийн нэгдсэн тайланг үзлэг дууссаны дараа гаргаж өгнө. 
• Эхо-д харуулаад бусад кабинетуудад ээлж дараагаар ороорой. Таван цул эрхтэн, умай дайвар, түрүү булчирхай харна. Давсаг шээстэй байж харуулна.
• Мэс засал, Толгой хүзүүний эмчид ороод үзүүлж байх,
• ЭХО-д харуулахдаа давсаг шээстэй байж харуулчихаад бие зассаны дараа Эмэгтэйчүүдийн үзлэгийг хийлгэх,
• Эмэгтэйчүүдийн дотуур үзлэг хийгдэнэ. Эсийн шинжилгээ авна. Биеийн ариун цэвэр сахьсан байх, Давсаг шээсгүй байх, Эсийн шинжилгээ өгөх бол эмчилгээний лааг 3 өдрийн өмнөөс хэрэглэхгүй байх, Өөрийн юбкатай ирэх,
• Дээрхи кабинетуудын үзлэгт үзүүлж дууссаны дараа Дотрын эмчид үзүүлнэ.
• Эсийн шинжилгээний хариу ажлын 14 хоногийн дараа гарна. Хариуг нэгдсэн журмаар өгнө. 
• Дурандуулахаар бэлдэж ирсэн бол эхлээд үзлэгт орох, Урьд оройн 19 цагаас хойш бүхэл хоол, махан хоол идэхгүй байх, дурандуулах өглөө өлөн ирнэ. Дурандуулах үед эмч сувилагчийн заавар, зөвөлгөөг сонсож дурандуулах,

Шинжилгээ өгөхдөө урьд өдрүүдэд халуун ногоо, кофе, архи хэрэглээгүй байх.

Хамтран ажилласанд баярлалаа.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: