Мэдээлэл

2019 оны 02 сарын 11 900 удаа нээгдсэн

ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХОЛБООНЫ ШҮҮГЧ ГИШҮҮД БОЛОН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫГ ХАМРУУЛЛАА


Монголын шүүгчдийн холбооноос Хавдар Судлалын Үндэсний төвтэй хамтран шүүгч гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эрүүл мэндийн гэрээт үзлэгийг зохион байгууллаа. Гэрээт үзлэгээр таван байрлалын хавдар илрүүлэлтийн 

  • Элэг цөс, нойр булчирхай, дэлүү, бөөр, түрүү булчирхай, умай дайвар, давсаг,
  • Уушигны рентген харалт
  • Эмэгтэйчүүдийн байрлалын эмчийн үзлэг, эсийн шинжилгээ,
  • Ходоод, улаан хоолойн дуран,
  • Толгой хүзүүний байрлалын хавдар илрүүлэх,
  • Хөхний үзлэг,
  • Зүрхний бичлэг, дотор зүрх судасны эмчийн үзлэг хийж, холбогдох зөвлөгөө өгч ажилласан байна.

Үзлэгээр хавдрын урьдал өвчин 22, хоргүй хавдар 40, давтан үзүүлж онош тодруулах шаардлагатай 1 илэрч урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсны үр дүн гарч шүүгч гишүүд урьдчилан сэргийлэх үзлэгийн хариугаа хүлээн авлаа.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: