Ази, Номхон далай, Хойд Америкын (АНДХА) бүсийн цахим хурал боллоо.

2019 оны 05 сарын 20 316 удаа нээгдсэн

Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази, Номхон далай, Хойд Америкын (АНДХА) бүсийн цахим хурал 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монголын шүүгчдийн холбоог төлөөлж Ц.Цогт, Ц.Мөнх-Эрдэнэ шүүгч нар оролцлоо.

Хурлад Австрали, Канад, Монгол, АНУ, Шинэ Зеланд зэрэг орны төлөөлөгчид доорх асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналын Томьёолол:

  • Тэргүүлэгчдийн хороог зарлан хуралдуулах хүсэлтийг холбооны гишүүн орнуудын 20 хувь хүсэлт гаргадаг байсныг бууруулж хувиар бус гишүүн орнуудын тоогоор тооцох санал,
  • Холбооны гишүүнчлэлийн талаар Каррибын олон жижиг улсууд нь өөрсдийн шүүгчдийн холбоогүй учраас тэдгээр орнуудыг татвар төлөх хэдий ч санал өгөх эрхгүй гишүүн орноор элсүүлэх,

ОУШүүгчдийн холбооны АНДХА бүсэд шинээр гишүүн элсүүлэх ажлын явцын талаар Ц.Цогт танилцуулга хийж, Philippines, Lebanon, New Zealand, South Korea, India, Bhutan, Sri Lanka зэрэг улсуудын шүүгчдийн холбоотой харилцаа холбоо тогтоож байгаа талаар илтгэв. Бүсийн тэргүүн, шүүгч Allyson Duncan (USA), шүүгч Glenn Martin (Australia) нэмж мэдээлэл өглөө.

Мөн ОУШХ-ны Ерөнхийлөгчийн Зөвлөлөөс шүүгч Glenn Martin (Australia) –г Шинэ Зеланд улсын, шүүгч Tsogt Tsend (Mongolia)–г Филлипин Улсын Шүүгчдийн Холбооны ОУШХолбоонд элсэхээр гаргасан өргөдлийг судлаж, үйл ажиллаагаанд үнэлгээ хийх шинжээчээр томилсон болохыг мэдэгдэж, Шинэ Зеланд, БНСУ, Филлипин Улс зэрэг орнуудыг гишүүнээр элсүүлэх шинжээчийн багийн ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцэв.

UNODC-Хүйсийн хамааралтай Шүүх эрх мэдлийн тайланг шүүгч Грэйс Лин (REP OF CHINA – Taiwan) танилцууллаа.

Мөн Judicial Stress буюу Шүүгчийн стесс гэсэн сэдвээр ирэх 9 сард Бүсийн хуралдаанаар хэлэлцүүлэх тухай Robert Blair (Канад) танилцуулж, сэдвийг тогтлоо.

 

 

 Мэдээлэл бэлтгэсэн Ц.Мөнх-Эрдэнэ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: