ОЛОН УЛСЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ СУДАЛГААНЫ КОМИССЫН САНАЛ, ДҮГНЭЛТ /2019 ОН/

2019 оны 10 сарын 30 219 удаа нээгдсэн

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ

СУДАЛГААНЫ КОМИССЫН САНАЛ ДҮГНЭЛТ 2019

 

“Social media and Judge” сэдвээр 2019 онд хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Сүүлийн 10-15 жилийн хугацаанд хэвлэл мэдээлэл, цахим сүлжээ түүний бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөх нөлөөлөл мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа Эрүүгийн хэргийг сонирхох олон нийтийн сонирхол хэвлэл мэдээллийн хөгжил дэвшлийн нөлөөллөөс бид зайлсхийх боломжгүй юм.

Олон нийтийн нийгмийн сүлжээгээр шүүгч, шүүхийн талаар бодит бус, худал мэдээлэл дайралт хийх нь нэмэгдсээр байна. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад шүүх рүү чиглэсэн дайралт хийж бодит бус мэдээлэл тараах нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж шүүх засаглалыг бие даан оршин тогтноход сөрөг үр дагаврыг бий болгож болзошгүй байна.

Иймд ОУШХолбооны 62 дахь ээлжит хурлын 1, 3 дугаар судалгааны комиссоор Social media and Judge гэсэн сэдвийн хүрээнд 37 орны туршлага тайланг хэлэлцэж дараах санал дүгнэлтийг гаргасан юм.

  1. Шүүгчид хувийн амьдралдаа нийгмийн сүлжээг чөлөөтэй ашиглах ёстой. Нийгмийн сүлжээг ашиглахдаа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүй шүүгчийн ёс зүйн дүрмийг баримтлах ёстой.
  2. Нийгмийн сүлжээн дэх бодит бус сөрөг мэдээлэл болон шүүх, шүүхийн шийдвэрийн талаарх үндэслэл бүхий шүүмжлэл хоёрыг хооронд нь болгоомжтой ялгаж зааглах ёстой.
  3. Нийгмийн сүлжээн дэх бодит бус сөрөг мэдээллүүд нь шүүгч болон шүүхэд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөхөөр байвал хариу тайлбар сэтгэгдлээ илэрхийлэх нь тохиромжтой зарим тохиолдолд шаардлагатай.
  4. Нийгмийн сүлжээн дэх шүүгч хувь хүний бичсэн бодит бус сөрөг мэдээлэлд хандаж хариулт өгөхгүй байхыг анхаарах ёстой. Энэ нь шүүгчид итгэх олон нийтийн итгэлийг бууруулж болзошгүй юм. Ямар нэг сөрөг мэдээлэлд шууд байдлаар хариулах нь шүүгчийн ёс зүйн зөрчил, шүүгчийн төвийг сахих, өөрөө өөртөө хяналттай байх зарчимтай зөрчилдөж болзошгүй юм.
  5. Хэрэв шүүгч нь нийгмийн сүлжээнд хувь хүний оруулсан мэдээнд хариулахаар шийдсэн бол шүүгчийн ёс зүйн дүрэм шүүх эрх мэдлийн үндсэн зарчим журмыг баримтлах ёстой. 
  6. Шүүхэд итгэх олон нийтийн итгэлд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй Нийгмийн сүлжээн дэх бодит бус, сөрөг мэдээлэлд шүүгчийн нэрийн өмнөөс шүүх эрх мэдлийн зохих байгууллага эсхүл шүүгчдийн холбоо шүүгчийн нэрийн өмнөөс хариулах нь нэн чухал юм.
  7. Хэрэв нийгмийн сүлжээн дэх бодит бус сөрөг мэдээлэлд хариулах тохиолдолд тухайн цаг хугацаанд нь бодитой баримт мэдээлэлд тулгуурлан хариу тайлбар мэдээлэл хийх ёстой. Хэрэв цаг хугацаанаас нь хоцорсон, бодит баримт мэдээлэлгүй бол ямар ч хариулт өгөхгүй байж шүүхийн талаар олон нийтэд тодорхойгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх юм.
  8. Нийгмийн сүлжээг мэргэжлийн түвшинд, шүүх эрх мэдлийн дүрэм журам холбогдох зүйл заалтын дагуу ашиглавал шүүх эрх мэдлийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж чадах юм.
  9. Нийгмийн сүлжээ нь харилцааны хоёр боломжийг олгодог. Нэг нь Шүүх эрх мэдлийн байгууллага олон нийттэй шууд харилцаж буюу хариу мэдээ тайлбар гаргах эсхүл нийтлэг мэдээ мэдээлэл түгээх зорилгоор ашиглах уу гэдгийг Нийгмийн сүлжээг ашиглахдаа анхаарч үзэх нь зүйтэй.
  10. Шүүгч, шүүхийн талаар аливаа мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээхдээ мэргэжлийн түвшинд, тухайн мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй үр дүнтэй хүргэх талаар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтний санал, зөвлөгөөг авах нь нийгмийн сүлжээг үр дүнтэй ашиглахад түлхэц болох юм. Шүүх эрх мэдлийн зохих байгууллагаас энэ зорилгоор шаардагдах санхүүгийн болон зохих нөөц бололцоог олгох ёстой.
  11. Шүүгчид Нийгмийн сүлжээг дээрх хэлбэрээр ашиглахад шаардлагатай ёс зүйн сургалтанд хамрагдах боломж олгогдох ёстой.
  12. Шүүх хуралдааны танхимаас хэвлэл мэдээлэл шууд дамжуулах нь гэрч, хохирогч нарт хөндлөнгөөс нөлөөлөх тул шүүн таслах ажиллагааны бие даасан байдлыг хангах үүднээс хориглох нь зүйтэй.
  13. Сэтгүүлчдэд магадлан итгэмжлэл олгох нь шүүх эрх мэдлийн байгууллага хэвлэл мэдээлэлтэй харилцахад дэмжлэг болох юм.
  14. Хэвлэл мэдээлэл болон олон нийтийг ялгаж ойлгох хэрэгтэй.  Олон нийт гэрчид нөлөөлөх эрсдэлтэй.
  15. Даргалагч шүүгч болон шүүх бүрэлдэхүүн хэвлэл мэдээлэл хэргийн шийдвэрлэлтэнд сөргөөр нөлөөлөх эрсдэлийн талаар мэдрэмжтэй байх ёстой.
  16. Олон нийт шүүх системийг ойлгоход хэвлэл мэдээлэл чухал нөлөө үзүүлэх тул шүүх болон хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа нэн чухал юм.
  17. Шүүхийн системийн талаар мэдлэг бүхий хууль зүйн шаардлага хангахуйц  шүүхийн хэвлэлийн төлөөлөгчтэй байх нь чухал бөгөөд энэ нь  магадгүй тодорхой төрлийн хэрэг ярихгүйгээр Хэвлэл мэдээллийн шүүгч байх боломжтой. Энэхүү хэвлэлийн төлөөлөгч нь хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах талаар сургалт зөвлөгөөг авсан байх ёстой. 

 

Орчуулж бэлтгэсэн Ц.Мөнх-Эрдэнэ

https://www.iaj-uim.org/?document-argument=&document-author=1-study-commission-status-of-the-judiciary&document-year=2019&document-type=conclusions&document-nation=

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: