”Хуулийн байгууллагууд шинэчлэлд бэлэн”

2011 оны 10 сарын 07 3888 удаа нээгдсэн

”Хуулийн байгууллагууд шинэчлэлд бэлэн” Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг олон нийтэд таниулах ажлын хүрээнд хийсэн ярилцлага

2011-10-07

сэтгүүлч Т.Ёсөн-Эрдэнэ

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогтыг “Ярилцах танхим”-даа урилаа.

 

 -Шинэ шүүх байгуу­лагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөд­рийг хүртэл ямар асуудлууд тулгарч байв. Ажил хэр урагштай байна вэ?

 

-Монгол Улсад Захир­гааны хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн шүүхийн дагнасан тогтолцоог бүтцийн хувьд бүрэн болгож манай шүүх байгуулагдсан. Энэ шүүх  анхан шатныхаа шүүхүүдэд шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны хэргийн оролцогчдын зүгээс алдаа, мадагтай болсон гэж үзээд гаргасан гомдлын дагуу шийдвэрлэдэг. Үндсэн ча­нар­таа нэг талаасаа шүүхэд хандаж байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдүүдийн гомдлыг барагдуулах, нөгөө талаас мэргэжлийн хоёр дахь шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхэд гарч болзошгүй алдааг засаж залруулах гэсэн хоёр үндсэн чиглэлтэй. Ийм шүүх байгуулагдсанаар өнөөдрийг хүртэл ажлын хувьд нэлээд ачаалалтай байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлснээс хойш энэ сарын 1-ий байдлаар 300 гаруй хэрэг хүлээж аван шийдсэн байх жишээтэй.

 

үүх байгууллага хуулийн нэрийн өмнөөс асуудалд ханддаг учраас маш хариуцлагатай, хатуу газар байх ёстой нь ойлгомжтой. Харин шүүх байгууллагыг шүүгчтэй нь өөрийн эрхшээлдээ байлгах гэсэн гадны үйлдлүүд гардаг гэх юм билээ?

 

-Ер нь энэ асуудалд хариулт өгөхөөсөмнө нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Хүн бол хүн. Монгол, америк, хятад байна уу ялгаагүй. Гаднаас ирж болзошгүй тэр нөлөөлөх гэж оролдсон оролдлого гэхээр ямар нэгэн дарамт, гуйлт, хүсэлт зэрэг маш олон төрлийн арга зам байж болно. Тэр бүхүйлдэл, тэр бүх хүмүүсийг бид урьдчилан олж тоолоод гэдэг юмуу, зогсооно гэхээсээ илүү асуудлыг шийдэх гэж байгаа хүнээ бэлдэх нь чухал. Шүүгчдээ анхаарах ёстой. Мэдээж шүүгчээр томилогдох гэж байгаа хүн хэн бэ гэдгийг маш сайн судалж, урьдчилаад тэр хүн дээрээ шүүх гэдэг байгууллага, шүүгч гэдэг мэргэжил бол төрийн бусад байгууллагын үйл ажиллагаанаас ялгаатай зүйл нь юу вэ гэдгийг бодох ёстой. Тэр нь юу гэхээр хэн нэгний хэлснээр биш, ялангуяа одоогийн янз бүрийн сонирхол орж ирж болзошгүй энэ нийгэмд хамгийн гол нь хуулиар хүлээлэгдсэнүүргийнхээ хүрээнд аль нэг илүү ярьсан, амласан, нөлөөлөх гэж оролдсон талд нь биш зохих баримтынх нь хүрээнд шийдэж чадах хүн мөнүү, үгүй юү гэдэгт хүний уг үндэс, төлөвшил, бүр тодруулбал хүний төрөлхийн авир, хүмүүжил, мэргэжлийн ёсзүй зэргийг энэ хүн хэр хангах вэ гэдгийг маш сайн мөрдөх ёстой. Би энд мөрдөх гэдэг үгийг бүр онцолж хэлж байна. Яагаад гэвэл тухайн хүнийг сайн танихын тулд мөрдөж тогтоосны үндсэн дээр шүүгчээр сонгож, хариуцлагатай албыг хүлээлгэх ёстой. Томилохоосоо өмнө эхлээд шалгах ёстой гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхгүй бол шүүгчийн ажлын онцлог юу гэхээр нэгэнт томилсны дараа тухайн хүнд нэхэн хариуцлага хүлээлгэнэ гэдэг өөрөө олон улсын хэмжээнд яаж зөрчигддөг гэхээр хараат бус байдалд нь халдах гээд байна шүү дээ гэсэн асуудал хөндөгдөхөд хүрдэг. Гадны улсад жишээ нь шүүгч болох гэж байгаа хүндөөртэйгээ холбоотой бүх асуудлаа шалгуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тэр хүнийөөрийнх нь зөвшөөрлийн дагуу хүүхэд ахуй насандаа ямар байснаас нь эхлээд шалгадаг. Ингэж мөрдсөний эцэст хөндлөнгийн гэж болох мэдээлэлд үндэслэж шүүгч болох гэж байгаа хүний ерөнхий төлөв байдлыг гаргаж ирээд, цаашхи асуудлыг авч үздэг.

 

-Харин манайд шүүгчийг ингэж сонгож чадаж байна уу?

 

-Монголд тийм зүйл алга. Шаардаж байгаа зүйл нь хөндлөнгийн гурван хүний тодорхойлолт л байдаг. Өнөөдөр Монголд миний хамгийн шүүмжлэлтэй ханддаг зүйл бол хүний талаар зөв тодорхойлолт өгдөг хүн байхгүй. Бараг л “Чи өөрөө тодорхойлолтоо бичээд ир. Би гарын үсгээ зуръя” гэдэг шүү дээ. Аливаа хүний талаар зөв хүн бол зөвөөр нь, буруу бол бурууг нь хэлж чаддаг соёл манай улсад төлөвшиж чадаагүй болохоор дээр хэлсэн тэр гурван хүний тодорхойлолт яагаад ч үндэслэлтэй байж чадахгүй. Харин одоо ярьж байгаа Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуульд энэ зүйлийг бий болгох гээд оролдож байна л даа. Энэ систем өөрөө миний яриад байгаа зүйлд нэлээд түлхэц болохоор зохицуулалтыг агуулсан гэж бодож, нэлээд ач холбогдолтой буюу хуулийн байгууллагыг зөв хүмүүсээр бүрдүүлэхэд зөв чиг өгөх хууль болох болов уу гэж найдаж байна.

 

-Энэ хуулийн талаар тод­руулахгүй юү?

 

-Мэргэжлийн хүний хувьд хуулийн байгууллагад 10 гаруй жил ажилласан хувь хүнийхээүүднээс харвал энэ хуулийг зайлшгүй хэрэгцээтэй гэж ойлгож байна. Мэдээж хуулийн төслийг мэргэжлийн олон хүн санал өгч, боловсруулж одоо болтол сайжруулаад явж байгаа л даа. Тэгэхээр энэ хуульд хуульч гэдэг мэргэжлийн эрхзүйн байдлыг зохицуулах гэж байгаа болохоор мэргэжлийн байгууллагын хүмүүсийн саналыг авна. Одоо ч авах ажиллагаа явуулсаар байгаа. Яагаад энэ хуулийг тийм ач холбогдолтой гэж хэлээд байна вэ гэхээр өнөөдрийг хүртэл манай улсад хуульч гэдэг мэргэжил дотор шүүгч нь орох юмуу, прокурор, өмгөөлөгч нь орох юм уу гээд энэ гурван чухал мэргэжлийн хувьд нэлээд маргаантай шүү дээ. Яагаад би эдгээр мэргэжлийг онцлоод байна вэ. Эр, эмийн маргаанаас эхлээд улс орны эрхийг хэн барих вэ буюу сонгуулийн маргаан байна. Энэ бүх том, жижиг маргааныг эцэст нь энэ гурван мэргэжилийнхэн л шийддэг. Тэгэхээр чухал гэж үзэхээс аргагүй. Өнөөдөр бид “Эдийн засаг хөгжих хэрэгтэй. Тэгвэл хүмүүс сайхан амьдарна” гэж ярьдаг. 1990-ээд оноос хойш Монгол Улс шилжээд явж байхдаа тэр эдийн засгийн хөгжил гэдгийг бүхний түрүүнд тавиад яваад байна. Мэдээж түрүүнд тавьж болно л доо. Гэхдээ үүний дэргэд зэрэгцүүлээд хөгжүүлж, авч явж чаддаггүй юм гэхэд их хол орхиж болохгүй ядаж л хамт реформыг нь хийгээд, шаардлагатай зохицуулалтыг нь бий болгоод авч явах ёстой байсан салбар бол эрхзүйн салбар байсан. Эдийн засаг хөгжиж байна гэж яриад байдаг. Үүнийүр ашиг эцэстээ шударга бизнес хийж яваа хүн шударга өгөөж авч чадах уу, эсвэл луйвар хийж байгаа хүн тэр үр ашгийг нь хүртэхүү гэх асуудлыг гагцхүү хууль шүүхийн байгууллага л шийднэ шүү дээ. Тэгэхээр тэр хууль, шүүхийн байгууллага чинь өөрөө эдийн засгийн хөгжил, реформтой ижил хэмжээний шинэчлэл шаардаж буй салбар болж таарна. Тийм байж чадахгүй хүмүүсийнх нь чадвар сул, цалин хангамж нь муу, өрсөлдөөнгүй, зохицуулалт нь дутмаг байвал эргээд өнөөх эдийн засгийн хөгжлөөсөө хууль, шүүхийн байгууллага хойш татна. Бүр судалгаагаар нотлогдсон нь ч бий. Нийгэм, эдийн засгийн хөгжлөөс хууль, шүүхийн байгууллага 15 хувиар хойш чангааж байгаа.

 

-Эндээс ямар дүгнэлт хийх ёстой юм бол?

 

-Тэгэхээр хуульчийн эрхзүйн байдал бол зөвхөн хуульчдад хамаатай гэж ойлгож болохгүй байгаа юм.

 

-Хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх тухай маш ерөнхий мөртлөө чухал асуудлыг сүү­лийн үед их ярих болжээ. Энэ шинэчлэлийн асуудлыг та дэмжиж байгаа гэдгийг ярьснаас чинь ойлголоо?

 

-Өнөөдрийг хүртэл хууль, шүүхийн байгууллагууд том хэм­жээний өөрчлөлт хийх шаардлагатай байсан. Эхнээсээ хийж ч байна. Үүнийг яагаад хэлж байна гэхээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл гээд энэ байгууллагуудын аль алинд нь хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх шаардлагатай гэсэн сэдэл, сонирхол, хөшүүрэг нь бий болчихжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээд олон зүйлийгөөрчилсөн. Жишээ нь, манай энэ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг л гэхэд энэ шүүх байх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч чадсан. Яагаад гэвэл төр гэдэг өөрөөҮндсэн хуулиараа төрийн байгууллага, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын гаргаж байгаа үйл ажиллагаанд иргэн хүн гомдох юм бол шүүхээр шийдүүлэх эрхтэй байх ёстой гэсэн асуудал байна. Үүн дээр холбогдох салбарын байгууллагууд нь санал нэгдэж шинэ шүүх байгуулсан.  Мөн одоо бидний ярьж байгаа Шүүхийн тухай хуулийн төслүүд байна. Тэнд л гэхэд иргэдийн оролцоог сайжруулах тухай хэсэг бий. Шүүн таслах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангая гэж байгаа. Хангахдаа хэрхэн хангах вэ гэдгийг нь аваад үзье. Өнөөдрийг хүртэл шүүх хуралд иргэдийн төлөөлөгч гээд суудаг л байсан. Гэхдээ тэр  иргэдийн оролцоо нь  төдийлөн ач холбогдолтой бус. Бараг тэнд жижүүрийн мэт хэдэн хүн суугаад, өвөө эмээ суулгалаа гээд шүүмжлүүлдэг. Харин одоо бидний санаачлаад байгаа тэр иргэдийн төлөөлөгчийн оролцоон дээр гэхэд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хууль гээд заасан байгаа. Тэнд тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа сонгуулийн эрхтэй, ял шийтгэлгүй хүмүүсийг сонгож нэг хүн жилд нэг удаа ч юмуу шүүн таслах үйл ажиллагаанд оролцдог болох боломжийг тусгаж өгсөн. Тэр хүнийг шүүх хуралд оролцох үед нь тодорхой ажлаас  хуулийн дагуу чөлөөлдөг ч байдаг юмуу.Тэгээд шүүх хуралдаа оролцож тухайн төлөөлөгч нь хуулиар олгогдсон хэмжээний санал онолоо хэлдэг байх ёстой. Ийм оролцоог бид оруулах шаардлагатай гэж үзсэн юм. Одоогийнх шиг биш оролцоо нь нэмэгдээд эхэлбэл үнэхээр шүүхийн ажиллагаа ямар байгаа юм бэ гэдгийг дүгнэх бололцоо олгоно. Мөн тэр дүгнэлт нь бодитой гарна гэж бодож байна. Тийм ч учраас УИХ-ын Хуульзүйн байнгын хороон дээр шүүхийн багц хуулийг хэлэлцүүлэхээр ажлын хэсэг гарчихсан энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын зургаадугаарт багтаасан байна. Дээр нь нэмж хэлэхэд Шүүхийн байгууллагын шинэчлэлийн тухай хууль, түрүүнд хэлсэн Иргэдийн оролцооны тухай хуулийг батлахдаа Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийг давхар хамт авч явах ёстой. Яагаад гэхээр эдгээр багц хуулиуд хоорондоо маш нөхцөлдсөн, нэг нь нөгөөгөөсөө маш их хамааралтай учраас аль нэгийг нь орхигдуулж болохгүй.

 

-Сонсоод байхад маш олон асуудал байгаа юм байна. Гэтэл эрхзүйн ойлголт талаас нь ямар чухал зүйл вэ гэдгийг нь иргэдэд таниулах шаардлага байгаа гэж бодож байна. Шүүх, хуулийн байгууллага гэхээр хаалттай гэсэн ойлголт бидэнд байдаг шүү дээ Одоо жишээ нь манай сонин дээр Шүүхийн шинэтгэл гээд тодорхой булан бий. Үүн шиг мэдээлэл өгөх боломжуудыг нэмэгдүүлэх нь зүйтэй юм болов уу?

 

-Ер нь иргэдийн оролцоог хангах нь зайлшгүй болчихсон шүү дээ. Би саяхан нэг хэрэг шийдлээ л дээ. Тэгтэл тэр хэрэгт нэг засаг дарга анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа юу гэж бичсэн байсан гэхээр өөрийгөө орон нутгийн удирдлага гээд ард нь хаалтанд “Эзэн” гээд бичсэн байсан. Тухайн хэрэг нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан байсан л даа. Нэг мэргэжилтнээ халж, солисонтой холбоотой байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаад засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзсэн байсан. Түүнд гаргасан гомдол дээр “Би орон нутгийн удирдлага хаалтанд “Эзэн” учраас би хүн томилох эрх хэмжээ надад хуулиар олгогдсон” гээд бичсэн байсан. Түүнийг хараад би маш эмзэглэсэн. Яагаад гэхээр тэр орон нутгийн засаг дарга эзэн мөн гэж үү. Ялгаа байхгүй шүүгч хүнийг аваад үзье.  Шүүгч тодорхой эрх хэмжээтэй. Гэхдээ шүүхэд ямар нэгэн субъектив эрх хэмжээ огт олгоогүй байдаг. Тухайн хэрэг маргааныг нотлох баримтад нь үндэслэн зохих шийдвэрийг гаргах ёстой. Түүнээс биш хэн нэгэн шүүгч эсвэл надад эрх хэмжээ байхгүй шүү дээ. Тэр “эзэн” гэдэг шиг зүйл байхгүй. Тийм учраас би аливаа шийдлийг гаргах хэрэгсэл бол хууль гэж хэлдэг. Гагцхүү шүүх гэдэг байгууллага яагаад шүүмжлэлдөртөөд байдаг гэхээр шүүн таслах үйл ажиллагаагаа хүн харахад ил тод хаана, юу болоод байгаа нь илэрхий харагддаг мэдээллээ авах бололцоотой байж чадах ёстой. Мэдээж төрийн хуулиар хаасан хаалттай хэлэлцэх ёстой асуудлаас бусад тохиолдолд шүү дээ. Хоёрдугаарт гаргаж байгаа шийдвэрийнхээ үндэслэлийг дэлгэрэнгүй, тодорхой тайлбарлачихдаг л байх юм бол шүүхийн байгууллагын хувьд хаалттай нээлттэй гэдэг зүйл харьцангүйөөрчлөгдөнө гэж бодож байгаа. Би зарим хэвлэлээр гарч байгаа хууль, шүүхийн байгууллагын талаар тусдаа нэвтрүүлэг, нийтлэл гаргадгийг нь үздэг л дээ. Тухайн байгууллагыг нь аваад үзэхэд эзэд нь сэтгүүлчдийнөөрөө удирдах байгууллагын шинэчлэлийн т

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: