ЭСТОНИ: ГАДААД УЛС ОРНУУДЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ЦАХИМ ХУУДАСНЫ ТАНИЛЦУУЛГА /ЦУВРАЛ/

2019 оны 12 сарын 13 1987 удаа нээгдсэн

Олон Улсын шүүгчдийн холбооны гишүүн Эстони Улсын шүүгчдийн холбооны цахим хуудсыг орчуулан хүргэж байна /Estonian Association of Judges/.

Эстонийн Шүүгчдийн Холбоо нь 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүгчдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан ашгийн бус байгууллага юм.  Шүүгчдийн холбоо нь Талининд байрладаг бөгөөд гишүүнчлэлийн хувьд одоо ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарсан шүүгчдээс бүрддэг. Эстонийн Шүүгчдийн Холбоо анх байгуулагдахдаа Шүүгчдийн үйлдвэрчний эвлэлийн үүргийг гүйцэтгэж байсан бол удалгүй олон улсын хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлага  ач холбогдлыг ойлгож одоогоор олон улсын хамтын ажиллагаанд суурилсан мэргэжлийн байгууллага болон хөгжиж өөрчлөгдсөн байна.

Эстонийн шүүгчдийн холбоо нь 1995 онд Олон Улсын Шүүгчдийн Холбоонд, Европын Шүүгчдийн Холбоонд, 2008 онд Европын Захиргааны Шүүгчдийн Холбоонд, 1993 онд Балтын Шүүгчдийн Зөвлөлд тус тус гишүүнээр элссэн байна.

Тус холбооны зорилго нь:

  • Шүүгчдийн мэргэжлийн байгууллагад нэгтгэх
  • Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах
  • Шүүгчийн ажил үүрэгтэй нь холбоотой нийгэм эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах
  • Шүүгчийн мэргэжлийн өндөр ёс зүйн түвшинг дээшлүүлэх  

Эстонийн шүүхийн түүх, чиг үүргийг судлах гэсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Эстони улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс санал болгож Ерөнхийлөгч томилдог. Харин дээд шүүхийн шүүгчдийг дээд шүүхийн ерөнхий шүүгч санал болгож Парламент тус тус томилдог байна.

Тус холбооны удирдах дээд байгууллага нь бүх шүүгчдийн хуралдаан бөгөөд 9 гишүүнтэй удирдах зөвлөлийг байгуулах  ба одоогийн байдлаар тэтгэвэрт гарсан 1 шүүгч удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэж байгаа нь онцлог санагдлаа.

Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн байгууллагын эрх зүйн байдал, үйл ажиллагааг тогтоосон хуулиудад заасан шүүгчийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг хангуулахад шаардлагатай асуудлаар гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж хуулийн төсөлд санал оруулах ажиллагаа зэргийг зохион байгуулдаг.

Одоогийн байдлаар Эстонийн шүүгчдийн холбоо нь 168 идэвхитэй гишүүнтэй бөгөөд 4 хүндэт гишүүнтэй үүнд Веннийн Эрүүгийн Шүүхийн Ерөнхий шүүгч Gunther Woratsch (1999), тус холбооны үүсгэн байгуулагч шүүгч Rein Kiviloo (1995). Мөн Эстонийн шүүгчдийн холбоо нь газар зүйн байрлалын хувьд ойр орших Latvian, Lithuanian улсуудтай хамтын ажиллагааг хөгжүүлж шүүх эрх мэдлийн байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Балтын Шүүгчдийн Зөвлөлийг байгуулж уулзалт хуралдаан зохион байгуулдаг байна.

Та бүхэн Эстони Улсын шүүгчдийн холбооны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ekou.ee/eng-home.html цахим хуудаснаас үзнэ үү.

 

Орчуулж бэлтгэсэн

БДЭХАШШ-ийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: