Холбооны www.judge.mn вэб сайтын ашиглалтын талаар

2011 оны 10 сарын 28 3925 удаа нээгдсэн

 

            Холбооны веб сайт ажиллаж эхэлснээс хойш уг сайтны “Гишүүний булан” –г хэрхэн ашиглах, нэвтрэх нэр, нууц үгийн талаар Салбар хороодын дарга нарт болон е-майл хаягтай бүх гишүүдэд заавар явуулсан боловч вэб сайтын ашиглалт муу байна.

Холбооны үйл ажиллагааны нилээдгүй хэсэг нь түүний дотор зарим шийдвэр гаргах үйл ажиллагаа энэхүү веб сайтын тусламжтайгаар (гишүүдийн цахим санал хураалтаар) явагдах тул сайн дураар хүсэлтээ гаргаж манай холбоонд элссэн шүүгчдийн хувьд уг сайтыг хэрэглэдэг байх нь зайлшгүй шаардлага юм.

Тиймээс салбар хорооны тэргүүн та нэн даруй өөрийн салбар хорооны нийт гишүүдийг www.judge.mn сайтын “Гишүүний булан” –д нэвтрэх эрхээ идэвхижүүлсэн эсэхэд хяналт тавьж, идэвхижүүлээгүй нэгэнд нь шаардлагатай зөвлөгөөг өгч ажиллахыг хүсье.

 

Гишүүний буланг ашиглах дэлгэрэнгүй зааварыг хавсрагав.

 

 

Тэргүүн Ц.Батцэрэн

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: