Ерөнхий шүүгч шүүхүүдийн ажилтай танилцаж эхлэв

0000 оны 00 сарын 00 4235 удаа нээгдсэн

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх талаар Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баримталж буй бодлого чиглэлээ танилцуулж, энэ талаар шүүгч ажилтнуудтай санал бодлоо солилцох зорилгоор энэ ондоо багтаан хoдoo орон нутгийн нийт шүүхэд ажиллахаар тoлoвлoсoн билээ.

Тэрээр хoдoo орон нутагт ажиллах томилолтоо 1 дүгээр сарын 15-21-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажилласнаар эхэлсэн юм. Энэ үеэрээ Ерөнхий шүүгч дээрх шүүхүүдийн ахуй нoхцoл, шүүгчдийн нийгмийн асуудал зэрэг олон асуудлыг анхааран зарим асуудлыг газар дээр нь шийдсэн байна. Үүний дараа 3 дугаар сарын 28-нд Говьсүмбэр аймаг, Налайх дүүргийн шүүхүүд, 4 дугаар сарын 4-5-ндСэлэнгэ, Дархан-Уул аймгийн шүүхүүд, 4 дүгээр сарын 25-27-нд Дорноговь аймгийн шүүх болон Замын-Үүд дэх сум дундын шүүх, 5 дугаар сарын 18-нд Тoв аймгийн шүүхээр орж, ажил байдалтай нь танилцаншүүгчидтэй санал бодлоо солилцжээ.

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: